палеонтологийн хүрээлэн

Монгол орны палеонтологи, геологи судлалын чиглэлээр онолын суурь судалгаа, боловсруулалтын ажлыг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн түвшинд явуулах, нийгэмд шинэ мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна

    “ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ТҮГЭЭМЭЛ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ”

    15,000 ₮

    Энэхүү гэрэл зургийн цомог нь Монгол орны шинжлэх ухаан-танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн олон төрлийг тусгаж тэдгээрийн дотроос цөөнгүй олдвор нь олонд анх удаа дэлгэн үзүүлж буй онцлогтой. Цомогт орсон шинжлэх ухааны нээлтийн түвшинд тогтоогдсон, музейн үзмэрийн хувьд дахин давтагдашгүй зарим олдворын талаар онцолбол “Ноцолдож байгаад бие биетэйгээ зууралдаж мөхсөн 2 төрлийн үлэг гүрвэл”, “Эвэр үлэг гүрвэлийн бяцхан зулзагын нэг дор мөхсөн сүрэг”, “Өндгөө шувуу шиг үүрэн дотроо даран сууж байсан махан идэшт үлэг гүрвэл” зэргийг жишээ болгон дурдаж болно.

    Энэхүү “Монголоос олдсон үлэг гүрвэлүүд” шинжлэх ухаан танин мэдэхүйн зургийн цомог нь олдворуудыг геологийн насаар нь ангилсан нийт 6 бүлэгтэй, мэргэжлийн гэрэл зурагчид болон үлэг гүрвэл судлалын үндэсний эрдэмтэд, эртний амьтан ургамлыг сэргээн зурдаг палеоартист чиглэлээр мэргэшиж байгаа залуу зураач нарын хамтын бүтээл юм.

    Ашиг тус: Монголоос олдсон үлэг гүрвэлүүдийн олдворыг гэрэл зургаар баталгаажуулан хадгалах, гадаад дотоодын сонирхогчдод сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эртний шим ертөнцийн талаар мэдлэг олгох, бахархлыг төрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

    Зохиогч: палеонтологийн хүрээлэн
    Вэб сайт: https://paleo.ac.mn/c/989283
    Утас: 85939670, 70118283
    Хаяг: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Улаанбаатар-15160, Данзангийн гудамж 3/1, Ш/Х-46/650
    И-мэйл: paleo@mas.ac.mn
    5
    (1)

    МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ

    80,000 ₮

    Монгол орны үлэг гүрвэлийн түүхэн хөгжлийн явцад цэрдийн үе шат яруу тод тусгалтай онцгой байр суурийг эзэлдэг. Энэ цаг үед хамаарах үлэг гүрвэлийн сор олдворуудыг дээжлэн үзэгчдэд хүргэхдээ үлэг гүрвэл гэж юу болох, эртний тивүүдийн хөдөлгөөн, үлэг гүрвэлийн яс хэрхэн чулууждаг, геологийн цаг тоолол, Монголын үлэг гүрвэлийн олдворт газрууд, Монголын үлэг гүрвэлийн судалгааны түүх, үлэг гүрвэлийн үеийн ургамал, амьтан зэргийг шинжлэх ухаан- танин мэдэхүйн тайлбартайгаар бэлтгэсэн болно. Нийт 8 хэсгээс бүрдэх уг бүтээлд үлэг гүрвэлийг амьдарч байсан цаг үеэр нь 4 бүлэгт ялгаж нэмэлтээр үлэг гүрвэлийн өндөг, зулзагын талаар тусгайлан бүлэг болгосон байна.

    Ашиг тус: Монголын үлэг гүрвэлийн голлох олдворуудыг монгол хэл дээр тайлбарлан гаргасан нь хүүхэд залуучууд, энэ чиглэлийн судлаачид, сонирхогчид өргөнөөр хэрэглэх бүрэн боломжтой юм.

    Зохиогч: палеонтологийн хүрээлэн
    Вэб сайт: https://paleo.ac.mn/c/989283
    Утас: 85939670, 70118283
    Хаяг: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Улаанбаатар-15160, Данзангийн гудамж 3/1, Ш/Х-46/650
    И-мэйл: paleo@mas.ac.mn
    5
    (1)

    ГОВИЙН БҮСИЙН ГЕОЛОГИЙН СОНИРХОЛТОЙ ТОГТОЦ, ТУЛГУУР ЗҮСЭЛТ

    20,000 ₮

    Говийн бүсэд тархсан голлох 43 формац, геологийн сонирхолтой 5 тогтоцын талаар  аль болох их мэдээллийг зургаар харуулахыг зорьсон. Нэг тулгуур зүсэлтийн хувьд формацын нэр, анх ялгасан автор, анх ялгасан газрын нэр, зүсэлтийн байршлын координат, ерөнхий панорам зураг, тулгуур зүсэлтийн багана зураг, хурдсын бичиглэл, палеонтологийн олдвор, хил зааг, формацын тархалтын сансрын зураг зэргийг оруулсан.

    Ашиг тус: Геологийн голлох тулгуур зүсэлтүүд, сонирхолтой тогтоцыг газар дээр нь хялбар олох, чухал мэдээллүүдийг нэг доор авч болох боломжийг олгож байгаа анхны гарын авлага.

    Түүнчлэн геологийн сонирхолтой түүхийг харуулсан өвөрмөц тогтоц, палеонтологийн ховор олдворыг хадгалж хамгаалах, цаашилбал үндэсний болон дэлхийн геопаркын хөтөлбөрийн хүрээнд хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар асуудал дэвшүүлсэн байна.

    Зохиогч: палеонтологийн хүрээлэн
    Вэб сайт: https://paleo.ac.mn/c/989283
    Утас: 85939670, 70118283
    Хаяг: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Улаанбаатар-15160, Данзангийн гудамж 3/1, Ш/Х-46/650
    И-мэйл: paleo@mas.ac.mn
    5
    (1)

    Монголын палеонтологийн сор цуглуулга

    30,000 ₮

    Монголын палеонтологийн сор олдворууд зурагт цомог нь эртний ургамал, амьтан, тэдгээрийн оршин тогтнож байсан орчин, өнөөг хүртэл чулуужиж хадгалагдаж ирсэн шалтгаан, байгалийн түүх, Монгол нутгаас олддог палеонтологийн бүх төрлийн олдворыг нэгтгэн хамруулсан. Уг бүтээл нь сээр нуруугүйтэн, ургамал, загас, яст мэлхий, үлэг гүрвэлийн өндөг, өндөгний үүр, үлэг гүрвэл, хөхтөн гэсэн 7 бүлэгтэй.

    Ашиг тус: Үлэг гүрвэл, бусад эртний сээр нуруугүйтэн амьтад,  ургамал, яст мэлхий,  загас зэрэг амьтан, ургамлыг  латин нэр, олдсон газар, геологийн цаг хугацаатай гаргасан нь  хүүхэд залуучууд, өргөн олон нийт,  сонирхогчид бүрэн хэрэглэх боломжтой юм.

    Зохиогч: палеонтологийн хүрээлэн
    Вэб сайт: https://paleo.ac.mn/c/989283
    Утас: 85939670, 70118283
    Хаяг: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Улаанбаатар-15160, Данзангийн гудамж 3/1, Ш/Х-46/650
    И-мэйл: paleo@mas.ac.mn
    5
    (1)