Монгол улсын боловсролын их сургууль

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн нь монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт бодитой хувь нэмэр оруулж, сургалт эрдэм шинжилгээний ажлаараа дотоод, гадаадад нэр хүндтэй сурган хүмүүжүүлэх ухааны төв болсны гэрч юм.

    “WORKBENCH” мужааны ажлын ширээний танилцуулга

    250,000 ₮

    Ургамлын өсөлт хөгжилтийг идэвхжүүлэгч бордоо.

    Зориулалт: ЕБС-ийн Дизайн технологийн хичээл, мэргэжлийн сургалтын байгууллагуудад хэрэглэгдэнэ. Суралцагчдад мэргэжлийн зөв дадал хэвшил олгох, орчныг бүрдүүлэхэд ашиглана.
    Сургалтад нэвтрүүлсэн үйл явц: Мэргэжлийн сургалт болон Дизайн технологийн сургалтын шинэчилэлд үүсэн бий болоод байгаа зайлшгүй эрэлт хэрэгцээ, шийдвэрлэвэл зохих нөхцөл байдлыг судлан тогтоосны үндсэн дээр сургалтын хэрэглэгдэхүүнээс эхний хувилбараар  “WORKBENCH” мужааны ажлын ширээг зохион бүтээж хоёр аймгийн технологийн кабинетад суурилуулан сургалтанд хэрэглэж туршин, тодорхой хугацаанд судалгаа, дүн шинжилгээ хийлээ.
    Дундговь аймгийн “Дизайн технологийн кабинет” 2015 он
    Өвөрхангай аймгийн “Дизайн технологийн кабинет” 2016 он:

    “WORKBENCH” мужааны ажлын ширээний ерөнхий байдлын зураг:

    Бүтээгдэхүүний загварын патентын бүртгэлийн дугаар 30-0002868:

    Зохиогч: МУБИС, Технологийн тэнхим
    Вэб сайт: https://www.msue.edu.mn/
    Утас: 94093808
    Хаяг: Улаанбаатар Багшийн дээд
    И-мэйл: sereeterdorj@msue.edu.mn
    2
    (1)