Ж.САМБУУГИЙН НЭРЭМЖИТ МАЛ АЖ АХУЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

Товч түүх:

  • 1961 онд ШУА-ийн Хөдөө Аж Ахуйн хүрээлэн
  • 1963 онд ШУА-ийн Мал Аж Ахуйн Хүрээлэн
  • 1971 онд Ж.Самбуугийн нэрэмжит болгож
  • 1977 онд Ж.Самбуугийн нэрэмжит Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн хэмээн нэрлэх болсон

Эрхэм зорилго:

Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, оюуны бизнесийн цогцолбор болж хөгжинө

Байгууллагын чиг үүрэг:

  • Малын биологийн нөөцийг судлах, генофондыг хамгаалах, генетик, селекци, биотехнологийн аргаар бүтээмж өндөртэй мал бий болгох
  • Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхитай, ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн үүлдрийн малын тэжээл норм, жор турших, тэжээллэгийн технологи боловсруулах
  • Бэлчээр хадланг зохистой ашиглах, сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх арга технологи боловсруулах
  • Тэжээлийн олон наст ургамлын генфондыг хамгаалах, ган, хүйтэнд тэсвэртэй тэжээлийн ургамлын сорт бий болгох, үр үржүүлэх

Салбар хүрээлэн, станц:

  • Өндөр уулын бүсийн ХААЭШ-ний станц
  • Говийн бүсийн бэлчээрийн МААЭШХ
  • Дорнод бүсийн ХААСЭШХ
  • Батсүмбэр дэх ЗААСЭШ-ний станц

Судалгаа үйлдвэрлэлийн төвүүд:

  • Дархан-Уул, Хонгор дах судалгааны төв
  • Төв, Батсүмбэр дэх судалгааны төв
  • Архустын судалгааны төв
  • Хархорины судалгааны төв
  • Тэжээл үйлдвэрлэл цех

Лаборатори

  • Мал аж ахуйн салбарын судалгааны 6
  • Бэлчээр, тэжээлийн салбарын судалгааны 6 нийт 12 лабораторитой.

 Бидний амжилт:

Тус хүрээлэнгийн эрдэмтэдийн удирдлага, шууд оролцоотойгоор арвин ашиг шимт малын үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг 29, омог 17, хэвшил 1, удам 30, тэжээлийн ургамалын 10 сорт бий болж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн судалгаа шинжилгээний үр дүнд 200 орчим ном товхимол, бүтээл, судалгааны 500 гаруй тайлан бичиж хэвлүүлснээс гадна технологи, заавар, зөвлөмж, стандарт, техникийн нөхцөл 420 гаруй, шинэ бүтээл, патент 100 гаруйг боловсруулж баталгаажуулсан.

    Сарлагийн сүүгээр сүүн хурууд үйлдвэрлэх технологи

    Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ № 11924

    Тодорхойлолт: Сарлагийн түүхий шинэ сүүгээр өвөрмөц технологийн дагуу боловсруулж үйлдвэрлэдэг уураг, төрөл бүрийн амин дэмээр баялаг, илчлэг өндөртэй,  амт чанар сайтай экологийн цэвэр бүтээгдэхүүн. 100 г сүүн хурууданд агуулагдах тослог 28-32%, уураг 37-50%, чихэр 10-15%, эрдэс 3-4%, илчлэг чанар 450-510 ккал байна.

    Зориулалт: Хүний хоногийн уураг болон витамин эрдэс бодисыг нөхнө.

    Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Нутаг усандаа “Тамирын цагаан ааруул” гэж нэршсэн сүүн хуруудыг 40-өөд жилийн өмнө цагаан идээний үйлдвэрт үйлдвэрлэлийн хэд хэдэн дамжлагаар үйлдвэрлэдэг байсныг өөрчлөн өрхийн жижиг аж ахуйн нөхцөлд үйлдвэрлэх хялбар технологийг боловсруулан үйлдвэрлэлд шилжүүлснээр борлуулалт сайтай, малчин өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхээс гадна уламжлалт цагаан идээ боловсруулахыг бодвол хөдөлмөр хөнгөвчилсөн цаг бага зарцуулдаг, хадгалахад чанараа алдахгүй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн зах зээлийн эрэлт ихтэй брэнд бүтээгдэхүүн юм.

    Хэрэглэх арга: Хоногт 200-300 граммаар хэрэглэхэд тохиромжтой.

    Зохиогч: Д.Пүрэвдолгор, Б.Лхагвасүрэн, Ш.Оюунжаргал
    Утас: 9982341, 99229823
    Хаяг: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Архангай аймаг Их тамир сум дах салбар хүрээлэн
    И-мэйл: Pup.jargal@yahoo.com
    3
    (1)

    Уургийн агууламж өндөртэй хорголжин тэжээл

    Монгол Улсын Ашигтай Загварын гэрчилгээ №3257

    Тодорхойлолт: Тэжээлийн буурцагт ургамлаар 18, 20, 22 хувийн  протеины агууламж төрөл бүрийн малд зориулан 3 төрлийн жорыг боловсруулав. Эдгээр жор нь Монгол улсын MNS 2607:2008 стандарт бүхий бүрэн найрлагат багсармал тэжээлтэй харьцуулахад 5.8-9.5 хувиар протеины агууламж  өндөртэй, 2.5-2.9 хувиар эслэг багатай байна.

    Зориулалт: Бүх тарлийн малд зориулсан уурагт нэмэгдэл тэжээл

    Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Царгасны хорголжин тэжээлээр өвлийн улиралд сүүний чиглэлийн Алатау үүлдрийн үнээг тэжээхэд сүүний гарц 2.14 литр буюу 26.7 хувиар нэмэгдэж байв. Харин сүүнд агуулагдах тослогын хэмжээ 0.4 буюу 12.5 хувиар, тосгүй хуурай бодис 0.7 ба 8.4 хувиар, уураг 0.1 хувиар тус тус нэмэгдсэн бол малын эрүүл мэндийг тодорхойлдог үзүүлэлтийн нэг болох цахилгаан дамжуулах чадвар 0.1 хувиар буурсан үзүүлэлт ажиглагдаж байв. Мөн бэлчээрийн маллагаатай өсвөр үхэрт царгасны хорголжин тэжээлийг амьдын жингийн 20%-тай тэнцэх хэмжээтэй нэмэгдлээр өгөхөд хоногийн нэмэгдэл жин 0.22 граммаар нэмэгдэж байв.

    Хэрэглэх арга: Саалийн үхэрт хоногт 3.0 кг, өсвөр үхэрт 2.6 кг тэжээлийг малын хоногийн нормд тулгуурлан услахаас өмнө, оройд хуваан өгнө. Борлуулах цэг: ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

    Зохиогч: Д.Пүрэвдолгор, Д.Сангажав, Ч.Уранхайч, Г.Удвал
    Утас: 976+99081940
    Хаяг: МААЭШХ, Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх” инновацийн төсөл
    И-мэйл: udangaus@yahoo.com
    3
    (1)

    “Буган халиун” үүлдрийн хэсгийн үхэр

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 6 сарын 17-ны өдрийн А-218 дугаар тушаалаар уг үхрийг сүү-махны чиглэлийн үүлдрийн хэсгээр баталж “Буган халиун” гэж нэрлэсэн юм.

    Тодорхойлолт: Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд /хуучин нэрээр/ Монгол үхрийг Алатау үүлдрийн үхрээр сайжруулах үржлийн ажлыг 1957 оноос системтэйгээр эхлүүлж, олон арван жил явуулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн ажлын үр дүнд манай орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, өсөн үржиж, ашиг шимээ өгч байгаа Монгол үхрийн тэсвэрт чанар, сайжруулагч үүлдрийн ашиг шим арвин өгөх генетик чадамжийг шингээсэн өвөрмөц онцлог бүхий биеэ даасан сүрэг бий болж 2019 оны мал тооллогын дүнгээр зөвхөн энэ аж ахуйд 23 мянга гаруй шинэ үхэр сүрэг бий болсон байна.

    Зориулалт: Сүү-махны чигэлээр өсгөн үржүүлэх, монгол үхрийн сүү болон мах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор селекцийн үндсэн материал болгон ашиглах. “Буган халиун” үүлдрийн хэсгийн үхэр нь
    • Биеийн хийц, галбирын хувьд Монгол үхрээс харьцангуй том.
    • Фермерийн нөхцөлд Буган халиун үнээ саалийн 305 хоногт дунджаар8 хувийн тослогтой 2367 литр сүү өгч байгаа нь Монгол үүлдрийн үнээнээс 3 дахин их, амьдын жингээр 15-18 хувиар илүү байдаг.
    • Сүргийн нөхөн үйлдвэрлэлийн судалгаагаар сүүлийн 5 жилийн дунджаар төл бойжилт 100 эхээс 92.9, хээл хаялт 0.62, сувайралт 6.2, нас гүйцсэн болон өсвөр үхрийн зүй бус хорогдол 2.3, төлийн хорогдол 4.5 хувь байдаг.
    • Үр ашгийг тооцоход урин дулааны улиралд 80 гаруй, хүйтэн сэрүүний улиралд 30 орчим хувийн ашигтай байдаг онцлогтой юм.
    Хот суурин газрын хүн амын сүү цагаан идээний хэрэгцээг хангахад улирлын хамааралгүйгээр жилийн турш тасралтгүй сүү нийлүүлж байгаагаар нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой.    

    Зохиогч: Б.Мяхдадаг, Г.Дорж, Д.Даваахүү, М.Цэгмид, Д.Баатартуяа, Б.Мөнхбаатар
    Утас: 11-341936, 99182757, 94268089
    Хаяг: ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
    И-мэйл: b.myakhdadag@gmail.com, dbaatartuya@gmail.com
    3
    (1)

    АЛЬПИН ҮҮЛДРИЙН ЯМААНЫ СҮҮГЭЭР ШИНЭ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ НУТАГШУУЛСАН ТЕХНОЛОГИ

    Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын Даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/56 тоот тушаал. Зохиогчийн эрхийн гэрчилгээ  Дугаар: 10639

    Тодорхойлолт: Монгол оронд нутагшуулж буй Альпин үүлдрийн ямааны сүүгээр бяслаг үйлдвэрлэх (Чеддар, Моззарелла, Свисс, Коттаже) боломжийг тооцоолоход гарц 16.73-34.39% байсан. Альпин үүлдрийн ямааны сүүгээр Франц улсын технологи болон анхдагч өсгөвөр ашиглан бяслаг хийж туршив. Бяслаг нь хадгалалт даах чадвар бага зэрэг сул боловч амт, чанарын  хувьд адил төсөөтэй байсан учир манай оронд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Фета, Брие бяслаг хийх технологийн горим боловсруулан Франц улсын бяслаг хийх технологийг Монгол оронд нутагшуулах боломжтой гэж үзсэн.

    Зориулалт: Сувилалын шинж чанар өндөртэй, импортыг орлохуйц сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг нутагшуулах Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Сувилалын шинж чанар өндөртэй, импортыг орлохуйц сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг нутагшуулах ажлын үндэс Хэрэглэх арга: Шинэ нэр төрлийн импортыг орлох сүүн бүтээгдэхүүн болох Брие, Фета бяслаг үйлдвэрлэлд Борлуулах цэг: Юу Энд Эй Мон ХХК  

    Зохиогч: Д.Баатартуяа, Т.Халиунаа, М.Ууганпүрэв, Didier Le GOFF
    Утас: 976+94268089
    Хаяг: ХААИС, МААЭШХүрээлэн
    И-мэйл: dbaatartuya@gmail.com
    3
    (1)

    МОНГОЛ БЯСЛАГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИ, ГОРИМЫН СУДАЛГАА

    Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын Даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/56 тоот тушаал. Зохиогчийн эрхийн гэрчилгээ  Дугаар: 10638

    Тодорхойлолт: Монгол бяслаг хийх уламжлалт технологи нь  манай ард түмний дунд эрт дээр үеэс түүхчлэгдэж, монголын өндөрлөгийн нүүдэлчин, малчид ахуйн  нөхцөлд ашиглаж  ирсэн, одоог хүртэл үр хойчдоо өвлүүлэн үлдээж буй үнэт технологи юм. Үүний  гол зарчим дулаан - хөрөнгийн ээдүүлэлт  дээр тулгуурлан судалгааг явуулсан. Уламжлалт аргаар бяслаг үйлдвэрлэхэд хөрөнгөлөх үеийн температур, ээдэм үүсэх үеийн рН-ийн утга болон бяслагны гарц зэрэг нь эерэг шүтэлцээтэй байна. Ямааны сүүгээр хийсэн бяслагны химийн найрлагын хувьд авч үзэхэд хүчиллэг 155оТ,  хуурай бодис 94,33%, кальци 1,59% байсан.  Мөн эрдэс бодис 5,25%, чийг 5,67%, тос 32,9%, уураг 53,88%, тус тус эзэлж байна. Уламжлалт технологийн горим тогтоосон

    Зориулалт: Уламжлалт технологийг ашиглан гарц, чанар өндөртэй бяслаг үйлдвэрлэх горим тогтоон цаашид ашиглах Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Монгол бяслагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн Борлуулах цэг: Арвайн милк ХХК

    Зохиогч: Д.Баатартуяа, Б.Оюунцацрал, Т.Халиунаа, Арвайн милк ХХК
    Утас: 976+94268089
    Хаяг: ХААИС, МААЭШХүрээлэн
    И-мэйл: dbaatartuya@gmail.com
    3
    (1)

    Бичил BLUP

    Монгол Улсын Оюуны Өмчийн газрын 2019 оны 08 сарын 20 өдрийн А/130 дугаар тушаалаар олгов.

    Тодорхойлолт: “Баруун бүсийн ноолуурын чиглэлийн ямаанд малчдын нөхөрлөлд түшиглэсэн үржлиийн хөтөлбөр боловсруулах үндэслэл” онолын суурь судалгааны төслийн хүрээнд малчдын бүлгийн ноолуурын чиглэлийн ямааг  ноолуурын болон амьдын жингээр хээлтүүлэгчдийг шилэн сонгож, үржлийн үнэлгээг тогтоосон

    Зориулалт: Малчид фермерүүд үржлийн шилмэл малаа фенотип болон удам гарвалын үнэлгээ дээр үндсэлэн шилэн сонгох

    Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Үржлийн малын ашиг шимээр шилэн сонгох, үржлийн үнэлгээ хийх давуу тал, ач холбогдолтой

    Зохиогч: П. Мягмарсүрэн
    Утас: 976+94110912, 11341034
    Хаяг: ХУД, Зайссан,МААЭШХ н МААС-н эрхлэгч, 201 тоот өрөө, П. Мягмарсүрэн
    И-мэйл: myagmarsuren0224@gmail.com
    4
    (1)

    БИЧИЛ ZPLAN

    Зориулалт: Малчид фермерүүд үржлийн ажлаа төлөвлөх боломжтой, зохиогчийн  онолын мэдлэг, туршилт, судалгааны ажлын үр дүнд тулгуурлан зохиосон.

    Тодорхойлолт:  “Баруун бүсийн ноолуурын чиглэлийн ямаанд малчдын нөхөрлөлд түшиглэсэн үржлиийн хөтөлбөр боловсруулах үндэслэл ” онолын суурь судалгааны төслийн хүрээнд туршин ноолуурын чанар болон амьдын жингээр шилмэл хээлтүүлэгчдийг ашиглавал ямар хэмжээгээр сүргийн дундаж ашиг шимийг нэмэгдүүлэхийг төлөвлөсөн.

    Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Үржлийн малын ашиг шимүүд нь дараагийн үе удамд хэрхэн удамшин нэмэгдэхийг урьдчилан төлөвлөж, үр дүнг хянах давуу тал, ач холбогдолтой

    Зохиогч: П. Мягмарсүрэн
    Утас: 11341034, 976+94110912
    Хаяг: ХУД, Зайссан,МААЭШХ н МААС-н эрхлэгч, 201 тоот өрөө, П. Мягмарсүрэн
    И-мэйл: myagmarsuren0224@gmail.com
    3
    (1)