ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн нь 1921 онд “Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд “Дуун ухааны тасаг” нэртэйгээр анх байгуулагджээ. 1930 оноос “Хэл бичгийн кабинет” 1957 оноос “Хэл бичиг, утга зохиол судлах газар” 1961 онд ШУА-ийг байгуулахад Хэл зохиолын хүрээлэн нь үндсэн нэгж болж шинэчлэн зохион байгуулагдсан. Тэр цагаас хойш үндсэн нэрээ солилгүй өнөөг хүрсэн ШУА-ийн цорын ганц хүрээлэн юм.

Хэл зохиолын хүрээлэн нь “Хэл шинжлэл”, “Утга зохиол судлал”, “Аман зохиол судлал”, “Хэрэглээний хэл шинжлэл”, “Төвөд судлал”, “Алтай судлал” гэсэн үндсэн зургаан салбар “Монголын нууц товчоо судлалын төв”, “Дуун ухааны сан хөмрөг”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музей” гэсэн үндсэн нэгжтэйгээр эдүгээ үйл ажиллагаагаа явуулж байна.

    Монгол утга зохиолын дэлгэрэнгүй их тайлбар толь

    Монгол улсад анх удаа үндэсний утга зохиол, уран сайхны сэтгэлгээний хөгжлийн түүхийг нэгдсэн тогтолцоонд нь авч үзэж, үнэт зүйлийг нь тодорхойлж, Монголын уран зохиол бус нийт монгол туургатан хийгээд өрнө дорнын соёлын нэгдмэл харилцаа хүрээнд уламжлал шинэчлэлийн хандлага, явцыг тодруулан өгч, Монгол үндэстний соёл танин мэдэхүйн сэтгэлгээний түүхэн хөгжил, шинэчлэлт чанар, нийгэм гоо зүй уран сайхны үнэлэмж хэрхэн хөгжсөнийг нээн харуулсан юм. Уг бүтээл нь бичгийн уран зохиол бус аман зохиол аман соёл болон дэлхийн утга зохиолын түгээмэл хандлагатай анх удаа зэрэгцүүлэн үнэлж байгаа төдийгүй сургалт судалгаа заах арга бүх нийтийн утга зохиолын боловсролыг ахиулан дээшлүүлэх талаараа ач холбогдолтой билээ. (хэвлэлд шилжүүлсэн)

    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    3
    (12)

    Хэл зохиолын хүрээлэнгийн цуврал бичгүүдэд нийтлэгдсэн бүтээлийн цэс

    25,000 ₮

    Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс «Монголын судлал», «Хэл зохиол судлал», «Аман зохиол судлал», «Дурсгалт бичгийн чуулган», «Монгол аман зохиолын чуулган», «Нэр томьёо судлал», «Altaica», «Төвд судлал» гэсэн 7 цувралыг хэвлэж гаргадаг. Анхны цуврал бичгийн эхний дугаар хэвлэгдсэнээс хойш 61 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд «Хэл зохиол судлал»-ын 44, «Монгол аман зохиолын чуулган»-ы 45, «Аман зохиол судлал»-ын 40, «Дурсгалт бичгийн чуулган»-ы 31, «Хэрэглээний хэл шинжлэл»-ийн 19, «Altaica» сэтгүүлийн 15, «Төвд судлал»-ын 8 дугаар хэвлэгдэж дотоод, гадаадын эрдэмтдийн 2000 гаруй бүтээл нийтлэгдсэн байна. Эдгээр цувралаар нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл, шүүмж, орчуулгыг нэгтгэн товъёглосон бүртгэл гараагүй тул эрдэмтэн судлаачид, үндэсний хэл, утга зохиолыг шимтэн сонирхогч оюунтан залууст зориулан, дээр дурдсан долоон цуврал бичигт нийтлэгдсэн бүтээлийн цэсийг үйлдэн хэвлүүлсэн болно.

    Зохиогч: Э.Мөнхцэцэг
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    3
    (1)

    XX ЗУУНЫ МОНГОЛ УТГА СОЁЛЫН ӨВ

    30,000 ₮

    Энэхүү ном нь ХХ зууны монголын утга зохиолын онол сэтгэлгээний түүхийг тодруулахад чухал ач холбогдолтой бөгөөд  дээр дурдсан  зохиолчдын Монголын орчин үеийн уран зохиолд эзлэх байр суурь, Монгол уран зохиол, бичгийн зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр, туурвил зүй, уран сайхан гоо зүйн сэтгэлгээний уламжлал шинэчлэлийн харилцаа холбоо зэргийг нь өнөөгийн нийгэм цаг үеийн үүднээс дахин үнэлэн тодорхойлж, ач холбогдол, нөлөөг нь зөв үнэлэхэд чиглэсэн юм.

    Зохиогч: С.Байгалсайхан
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    3
    (1)

    ҮГ, ҮГИЙН ГАРАЛ, ХЭЛЦ ҮГ СУДЛАЛ

    30,000 ₮

    Энэхүү бүтээл нь өмнөх үг, үндсэн гурван хэсэг, англи хэлээр хавсаргасан дүгнэлтээс бүрдэж байна. Нэгдүгээр хэсэгт, хэлний түвшнүүдэд үгийн илрэх шинж, орчин цагийн монгол хэлний үгийн сангийн хувьсал өөрчлөлийн талаар бичсэн бүтээлүүдийг багтаажээ. Үг бол хэлний үндсэн нэгж учир хэлний түвшин бүрд өөр өөрийн өвөрмөц үүргээр оролцож байдаг байна. Хоёрдугаар хэсэгт үгийн гарал судлал,Гуравдугаар хэсэгт монголчуудын мэдлэг, соёлын өвийг хамгийн ихээр тээж, хадгалж байдаг монгол хэлний хэлц үг судлалын талаар бичсэн өгүүллүүдийг оруулжээ.

    Зохиогч: О.Самбуудорж
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    4
    (1)

    АДИЛТГАЛЫН АРГААР БҮТСЭН МОНГОЛ НЭР ТОМЬЁО

    30,000 ₮

    Энэхүү бүтээл нь тухайн ард түмний сэтгэлгээний онцлогийг илтгэх Метафор буюу адилтгах аргаар нэр томьёо хэрхэн бүтэх зүй тогтол, агуулга, танин мэдэхүй, хэрэглээний учир холбогдлыг уламжлал, шинэчлэлийн хамааралд судлан байгаль, нийгэм, техник технологийн салбаруудын нэр томьёоны баялаг жишээгээр тайлбарлан таниулж, шинжлэн тодорхойлсон нь нэр томьёо, метафор /адилтгал/ сонирхон судлагч эрдэмтэн судлаачдын гарын авлага, эх хэрэглэгдэхүүн болох чухал ач холбогдолтой.

    Зохиогч: О.Шинэбаяр, Б.Золжаргал
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    5
    (1)

    НЭР ТОМЬЁОНЫ ОРЧУУЛГА СУДЛАЛ

    30,000 ₮

    Энэхүү ганц сэдэвт бүтээл нь Улсын нэр томьёоны комиссын эрхлэн хэвлүүлсэн 116461 нэр томьёо бүхий Орос-монгол нэр томьёоны 3 боть толь бичиг болон 1990 оноос хойш англи-монгол хэлээр хэвлэгдсэн нийгэм-хүмүүнлэг, байгаль, техник, технологийн шинжлэх ухааны нийт 50000 гаруй нэр томьёо бүхий 14 толь бичгийг судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн болгон хөмрөг үүсгэж, гадаад нэр томьёог орчуулж ирсэн туршлага хийгээд бүтэц, үгийн сан-утга зүй, орчуулгын онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, нэр томьёоны баялаг жишээгээр тайлбарлан тодорхойлжээ. Уг бүтээл нь нэр томьёоны орчуулгын судалгаанаас гадна нэр томьёог орчуулахад юуг анхаарах, ямар үед хэрхэн орчуулах талаар онол, арга зүйн зөвлөмж бүхий онол, хэрэглээний чухал ач холбогдолтой бүтээл юм.

    Зохиогч: Н.Мөнхцэцэг
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    4
    (1)

    МОНГОЛ ХЭЛНИЙ НЭР ТОМЬЁО БҮТЭХ НИЙЛЭГ БОЛОН ЗАДЛАГ ХЭВ ШИНЖ

    30,000 ₮

    Энэхүү нэг сэдэвт  бүтээлээр Монгол хэлний үг бүтээх үндсэн арга болох дагаврын  болон үг нийлэх арга нь  нэр томьёо бүтээхэд ямар утга, давтамжтай, аль салбарын нэр томьёо бүтээхэд оролцож буйг Text Stat программаар тооцоолон гаргасан. Тооцоолохдоо 116461 орчим нэр томьёог багтаасан “Орос монгол нэр томьёоны толь” гурван ботийн сан болон холбогдох салбарын нэр томьёоны толиуд, УНТКМ зэргийг ашиглалаа.

    Энэхүү бүтээл нь монгол хэлний үгийн санг дагавраар болон нийлэмж үгээр бүтсэн нэр томьёо хэрхэн баяжуулж байгааг тэдгээрийн бодит баримтад тулгуурлан судлахын сацуу хэл шинжлэлийн үүднээс буруу үүссэн бүтцийг засаж залруулах санал дэвшүүлснээрээ шинэлэг юм.

    Зохиогч: Г.Гэрэлмаа
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    1
    (1)

    МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭМ ХЭМЖЭЭ

    30,000 ₮

    Судалгааны ганц сэдэвт бүтээл нь “Монгол хэлний хэм хэмжээ судлал”, “Монгол хэлний дуудлагын хэм хэмжээ”, “Монгол хэлний үг хэрэглээний хэм хэмжээ”, “Монгол хэлний хэл зүйн хэм хэмжээ” гэсэн үндсэн дөрвөн бүлэгтэй, монгол хэл шинжлэлийн чиглэлээр хэвлэгдэж гарсан ном, судалгааны өгүүллийг боломжийн хэрээр ашиглажээ.

    Монгол хэлний хэм хэмжээ судлал нь орчин үеийн хэл шинжлэлийн салбарт хэрэглээний асар их ач холбогдолтой.

    Зохиогч: Э.Пүрэвжав
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    5
    (1)

    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ҮГИЙГ ЭШЛЭН ҮЗҮҮЛСЭН ТОЛЬ

    200,000 ₮

    “Монголын нууц товчоо”-ны үгийн сангийн судалгаа нь түүний бусад талын судалгаа (тухайлбал, хэлний авиа зүй, үг зүй, эх бичиг болон түүх, уран зохиол, соёл, угсаатны зүй гэх мэт)-г үнэн зөв, бодитой байх нөхцөлийг хангасан галигласан эхийг толийн үндсэн хэрэглэгдэхүүн болгон авав.

    Энэхүү толь нь орчин цагийн монгол толь бичгийн хөгжил, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж нэг дор аль болох олон мэдээллийг өгөх боломжтойгоос гадна, галиг үсгээр зохиогдсон учир МНТ төдийгүй монгол хэлний төрөл бүрийн судалгаа /түүхэн авиа зүй, үгзүй, үгийн сан утгазүй, сурвалж бичиг гэх мэт/-нд ашиглаж болохоороо өмнөх үед гарсан МНТ-ны толиудаас ялгаатай бөгөөд, толийн ач холбогдол ч үүнд оршино.

    Зохиогч: С.Мөнхсайхан
    Вэб сайт: https://inll.ac.mn/c/990730
    Утас: 11-451436
    Хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө 54а, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр 13330 Jukov’s avenue 54a, Bayanzurkh district, Ulaanbaatar
    И-мэйл: inll@mas.ac.mn
    0
    (0)