Хөдөө аж ахуйн их сургууль

ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, харъяа тэргүүлэх 3 эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

    ӨӨРЧЛӨН ТОНОГЛОСОН СЗП-3.6А ҮРЛҮҮР

    Бүтээгдэхүүний танилцуулга: Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Сэлгээнд тариалах, шинэ төрлийн жижиг үрт ашигт ургамал тариалах механикжсан технологи боловсруулах” төслийн хүрээнд  жижиг үрт тосны ургамлын (жишээ нь рапс, камелина сатива, гич, тосны маалинга, гүргэм, царгас, гэх.мэт) тариалалтын чанарыг сайжруулахын тулд ховил бүхий дискин үрлэх аппартыг шинээр зохион бүтээн үйлдвэрлэлд туришаад байна. Ховил бүхий дискэн үрлэх аппаратыг хийхдээ үрлэгээний ажлын тогтвортой байдлыг хангах гол үзүүлэлт нь үрийг тэжээлийн талбайд  эгнээний уртын дагуу жигд хуваарилах, үрийн материалыг механик гэмтэлд оруулахгүй байхаар зохион бүтээгдсэн болно

    Ерөнхий хийц зохиомж: Өөрчлөн тоноглосон СЗП-3.6А үрлүүр нь үрлэх цант сошник, доод болон дээд талын цулбуур, тэгшлэх-нягтруулах хэрэгсэл, угсармал бул, гидроцилиндр болон жижиг үрт тосны ургамал тариалахаар өөрчлөн тоноглосон ховил бүхий диск хэлбэрийн үр хуваарилах аппарат 24 ширхэг, үр чиглүүлэгч 24 ширхэг, өөрчлөн сайжруулсан 22 ширхэг бул зэрэг угсралтын үндсэн нэгжээс бүрдэнэ.

    Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ № 20-0003114, 20.0003115  2020 он

    Зохиогч: ХААИС-ИТС доктор Ж.Эрдэнэдалай, доктор, дэд профессор Б.Мөнхбат
    Вэб сайт: https://muls.edu.mn/
    Утас: 99042054
    Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
    И-мэйл: erdenedalaij@muls.edu.mn
    5
    (1)

    Мод тарих хөрсөн бортого

    Бүтээгдэхүүний танилцуулга: Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Мод тарих механикжсан технологи боловсруулах” төслийн хүрээнд модыг үрээр болон мөчрөөр үржүүлэх зорилготой бионүүрс агуулсан хөрсөн бортогыг үйлдвэрлэж байна. Бортгыг төрөл бүрийн хэмжээтэйгээр хийж, мод, бутны болон хүнсний ногооны үрслэг бойжуулах боломжтой. Орцод хөрс 60%, бионүүрс 20%, ялзмаг 10%, бордоо 10% агуулсан ба бортогонд ургуулсан мод, бутны үрслэгийг уул уурхайн нөхөн сэргээлт, салхинаас хамгаалах ойн зурвас, цөлжилтийн эсрэг ногоон байгууламж үүсгэх зэрэгт ашиглаж болно.  ХААИСургуулийн Инженер, технологийн сургууль, Төв аймгийн Заамар сум дахь Монполимет группын Тосон үйлдвэр хамтран нийт 6000 ширхэг улиас, хайлаас, бургасыг бионүүрсэн бортгонд мөчрөөр үржүүлж, биологийн нөхөн сэргээлтэнд ашиглаж байна.

    Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №2522, 2016 он

    Зохиогч: ХААИС-Инженер, технологийн сургууль
    Вэб сайт: https://muls.edu.mn/
    Утас: 99081905
    Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
    И-мэйл: munkhbat.b@muls.edu.mn
    5
    (1)

    Цахим богц

    Бүтээгдэхүүний танилцуулга: Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Цахим богц” төслийн хүрээнд малчдыг мэдлэгжүүлэх, мэдээлэл олгох аппликейшныг хөгжүүлж байна. Цахим богц нь малчид хоорондын харилцаа, мэдээлэл солилцох мөн тэднийг мэдлэгжүүлэх зорилготой бөгөөд мэдээ мэдээллийн хөгжүүлэлтийг төслийн багийн хамт олон хийнэ. Одоогийн Монголын нүүдлийн мал аж ахуйд тулгамдаж байгаа, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа мэдээллүүдийг тус аппликейшнд оруулах ба үүнд байгалийн нөөцийн асуудал, цаг агаарын өөрчлөлт, бэлчээрийн менежмент, сүргийн бүтэц, тэжээл, малын эрүүл мэнд, өрхийн үйлдвэрлэл мөн малчдын чөлөөт цагийг өнгөрүүлэх булан зэрэг багтана.  Тус аппдикейшн нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүч, хөдөлмөрөө хоршихыг урамшуулах, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх аргыг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг дэмжих замаар малчдын тав тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, мал аж ахуйг эрсдэл багатай, баталгаатай хөгжүүлэхэд тус нэмэр болно гэж үзэж байна.

    Аппликейшны агуулга /Анхны загвар 1.0.0/

    Хэрэглэгчийн заавар:

    • Идэвхижүүлэгчид – таблетын агуулгыг хэрхэн шинэчлэх тухай
    • Малчин зөвлөхүүд – ДМҮТ-ийн таблетыг хэрхэн идэвхижүүлэлт хийж мэдээллийг малчдад хүргэх тухай
    • Малчид – Хэрхэн мэдээллийг авч, санал хүсэлт гаргах тухай

    Техникийн чанартай мэдээлэл:

    • Бэлчээрийн менежмент
    • Сүргийн бүтэц
    • Мал үржил
    • Мал маллах арга техник
    • Тэжээл, Тэжээлийн ургамал
    • Малын эрүүл мэнд:
      • Гарын авлагууд
      • Ж-мобайлаас боловсруулсан малын өвчин таних аппликейшн
    • Үйлдвэрлэлийн орц, тоног төхөөрөмжийн каталоги

    Хоршоодтой холбоотой мэдээллүүд:

    • Өрхийн санхүү, эдийн засаг
    • Зах зээлийн мэдээлэл

    Цаг агаарын мэдээлэл

    Малчдын бүлэгт зориулсан мэдээ

    • Орон нутгийн төр засгийн бодлоготой холбоотой мэдээ, мэдээлэл
    • Малчдын мэдээлэл солилцох цэг (зураг, дүрс бичлэг, мессеж, дуут бичлэг)

    Чөлөөт цаг булан

    • Хоолны жор
    • Хөгжим
    • Шүлэг, яруу найраг

    Тоглоом, Толь бичиг (Англи, Орос)

    Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №9492, 2017 он

    Зохиогч: ХААИС-Инженер, технологийн сургууль, Хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл
    Вэб сайт: https://muls.edu.mn/
    Утас: 99081905
    Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
    И-мэйл: munkhbat.b@muls.edu.mn
    5
    (1)

    “Бактобромадиалон” биобэлдмэл

    Бүтээгдэхүүний нэр Зориулалт
    1 Бордооны үхрийн багсармал тэжээл Бордооны үхэрт зориулсан хүчит багсармал тэжээл
    2 Саалийн үнээний багсармал тэжээл Саалийн үнээний хоногт хэрэгцээт бодисыг бүрэн хангасан багсармал тэжээл
    3 Бордооны гахайн багсармал тэжээл Бордооны гахайн хоногт хэрэгцээт бодисыг бүрэн хангасан багсармал тэжээл
    4 Өндөглөлгч тахианд зориулсан багсармал тэжээл Өндөглөгч тахианы хоногт хэрэгцээт бодисыг бүрэн хангасан багсармал тэжээл
    5 Саалийн үнээнд зориулсан царгас халгайт багсармал тэжээл Саалийн үнээний хоногт хэрэгцээт бодисыг бүрэн хангасан багсармал тэжээл
    6 Луульт багсармал тэжээл Хонины хоногт хэрэгцээт бодисыг хангасан багсармал тэжээл
    7 Халгайт багсармал тэжээл Хонины хоногт хэрэгцээт бодисыг хангасан багсармал тэжээл
     

    Зохиогч: ХААИС
    Вэб сайт: https://muls.edu.mn/
    Утас: 75107777, 976-11-341377
    Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
    И-мэйл: info@muls.edu.mn
    3
    (1)