Газар зүй геоэкологийн хүрээлэн
1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж, улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж Засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж Судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. 1930 оны 12 сарын 20-ны өдрийн Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнг “Шинжлэх Ухааны Хүрээлэн” болгон өргөтгөн зохион байгуулсан ажээ. 1926 онд ШУХ-ийн дэргэд Газарзүйн тасаг байгуулсан нь газарзүйн судалгааг шинэ шатанд гаргахад ихээхэн түлхэц өгсөн үйл явдал болсон байна. Газарзүйн тасаг анхны үед Монгол орны газарзүйд холбогдох мэдээ баримтыг бүртгэн цуглуулж 1926-1933 он хүртэл газарзүйн шинжилгээний анги зохион байгуулж Хэнтий, Хангай, Говь нутгийн газрын гадарга, гол мөрөн, ургамал, амьтан, уур амьсгалын ажиглалт, тэмдэглэл хөтөлж нүүдлийн мал аж ахуйн хөгжил, байршилтын холбогдолтой судалгаа явуулж байжээ. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Газарзүйн тасгийг анх байгуулагдсан цагаас нь 1937 оны хэлмэгдлийн үе хүртэл А.Д.Симуков удирдаж байв.
Бүтээгдэхүүнүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлал
Навч, шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн биологи-экологи хамгаалах арга хэмжээ
Сибирь гацуурын (Picea obovata Ldb.) бортоготой суулгац
45,000 ₮Улаанбаатар хотын хөрсний бохирдол
Монгол орны хөрсний зураг, тайлбар
Монгол орны загасны лавлах
Загасыг зориудаар үржүүлэн байгалийн нөөцийг нөхөн сэргээх
Улсын тусгай хамгаалалтад авах шаардлага бүхий газрын үндэслэл боловсруулах
“Монгол орны ландшафтын экологийн чадавхын үнэлгээ”
- Ачит нуур-Дэвэлийн арлын БЦГ
- Хомын талын БЦГ
- “Ноён уул”-ын ДЦГ
- Говийн их дархан цаазат газар “Б”-ийн өргөтгөл
- “Булган гол-Их Онгог”-ын БЦГ
- “Алтан Хөхий” БНГ-ын өргөтгөл
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлал
Бүтээгдэхүүний танилцуулга: Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын хамт олон “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлал” нэртэй туршилтын төслийг 2018 оноос амжилттай хэрэгжүүлж эхэлж байна. Тус төслийн зорилго нь өндөр уулсын байгаль орчны нөхцөл, хээрийн судалгаа шинжилгээний ажлыг гадаад, дотоодын жуулчдад таниулах, сурталчлах үүрэгтэй. Нөгөө талаас шинжлэх ухааны байгууллагад ажилладаг албан хаагчид ялангуяа хөдөө хээр, урт хугацаагаар, өргөн газар нутгийг хамарсан судалгаа хийдэг судлаачдад санхүүгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх боломж бүрдэхээс гадна, судалгааны багийн гишүүдийн хэлний мэдлэг сайжрах, шинэ судалгааны санаа олох гэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд 2018 онд Герман улсын иргэн гурав, 2019 онд нэг жуулчныг Алтай, Хангайн уулархаг бүс нутгийн цэвдэг, мөстлөгийн мониторинг судалгаанд хамт авч явж өөрсдийн хийж буй судалгаа болон байгалийн онц сонирхолтой тогтоц бүхий газруудыг үзүүлж, танилцуулсан юм. Төсөлд оролцсон жуулчид аялсан газар нутгийн байгаль орчны онцлог, төлөв байдал түүний нутгийн оршин суугчдын амьдрал үзүүлэх нөлөө гэх мэт өргөн цар хүрээний шинэ мэдлэгтэй болсон мөн онгон зэлүүд байгальд аялж алжаалаа тайлж амарч чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа дахин дахин илэрхийлж байсан болно.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлал нэртэй аялал нь жуулчдад хүрч очиход төвөгтэй зэлүүд байгальд аялж алжаалаа тайлах, шинжлэх ухааны шинэ мэдлэг олгох, хээрийн судалгаанд оролцож хувь нэмрээ оруулах, байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдрах боломж олгодгоороо энгийн аяллаас ялгарах юм. Гадаад, дотоодын жуулчид та бүхнийг бидэнтэй аялахыг урьж байна.
Навч, шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн биологи-экологи хамгаалах арга хэмжээ
Бүтээгдэхүүний танилцуулга:
Манай орны ойг бүрдүүлэгч үндсэн мод шинэс бөгөөд шинэсэн ой зонхилдог. Манай орны шинэсэн ойд 6 зүйл эрвээхий тархаж газар нутаг, уур амьсгал,ойн хэв шинжийн ялгаа, онцлогоос шалтгаалж нэг зүйл эрвээхийн олшрол буурч байхад нөгөө зүйл эрвээхийн олшрол эхэлж тэдгээр нь олшролын үеэр ялгаатай тул 2-3 зүйл эрвээхийн олшрол давхцалгүйгээр дараалсан голомт буй болж ой модондоо хөнөөл учруулж байна.Ойн нөөцийг нэмэгдүүлэх,хамгаалах ажлын нэг хэсэг нь ойд хөнөөл учруулагч навч шилмүүсээр хооллодог Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн биологийн онцлогийг тодорхой бүс нутгийн нөхцөлд судлан тогтоож энэ үндсэн дээр тухайн шавжаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй авч явуулах юм.
“Навч, шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн биологи-экологи хамгаалах арга хэмжээ” ном нь тухайн зүйл хөнөөлт шавжийн үржин олшрох зүй тогтол, биологи-экологи, олшрол,олшролын үе үеэлбэр, дараалал, олшролд нөлөөлөх хүчин зүйл (уур амьсгал, махчин шимэгч шавж) шавжийн ойд учруулах хор хөнөөл,хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний үндэслэл боловсруулах зэрэг асуудлуудыг дэвшүүлэн бичсэн юм. Энэхүү номонд Навч шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн ангилал зүй,бие бүтцийн онцлог, бодгаль биеийн бойжилт( фенологи),тухайн зүйл эрвээхийн экологи, тархалт, олшрол, олшролд гөлөөлөх хүчин зүйл,олшролын үе үеэлбэр, олшролын дараалсан голомт зэрэг биологи-экологийн судалгааны асуудлыг бүрэн тусгасан. Мөн Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн учруулах хөнөөл, энэ эрвээхийн голомт дахь модлог идэшт шавж , энэ эрвээхийн хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний үндэслэлийг боловсруулж номондоо оруулж бичсэн. Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн хүрэнцэрт бактерын бэлдмэлийн үйлчилгээг туршсан дүнгээс тусгаж оруулсан. Энэ номыг навч шилмүүсний бусад хөнөөлт шавжийн төлөөлөл болгон ашиглах бүрэн боломжтой юм.
Сибирь гацуурын (Picea obovata Ldb.) бортоготой суулгац
Сибирь гацуур (Picea obovata Ldb.) нь дангаараа болон модлог ургамлын ташингад зонхилон ургаж гацууран ойг үүсгэдэг мөнх ногоон шилмүүст мод юм. Гацууран ой дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын сэрүүн бүслүүрт тохиолдох ба Европ, Ази, хойт Америкийн ойн талбайн нилээд хэсгийг эзэлнэ. Европын зүүн хойт хэсгээс эхлээд Сибирь, Агнуурын тэнгис хүртлэх газарт, мөн Урал, Алтай, Саяны уулсаар жодоо, шинэс, нарс, хус, улиангар зэрэг модтой голдуу холилдон, хааяа цэвэр ой үүсгэн ойролцоогоор 25 мянган га талбайд ургадаг. Ойн бүрэлдэхүүнд Сибирь гацуур давамгайлсан нилээд их хэмжээтэй ой Урал, баруун ба зүүн Сибирьт тохиолдоно. Гацуурын төрөлд нийт 45 зүйл гацуур байдгаас манай оронд жинхэнэ гацуурын дэд төрөлд хамаарах Сибирь гацуур ургадаг. Манай оронд Сибирь гацуур нь голын хөндий, жижиг гол, горхи дагаж, ой үүсгэгч үндсэн төрлийн мододтой холилдон ургадаг. Гацууран ой, гацуур зонхилон ургасан ойн нийт талбай 31.92 мянган га юм. Энэ нь улсын ойгоор бүрхэгдсэн нийт талбайн (заган ой орохгүйгээр) ойролцоогоор 0.3% болно. Гацуурын модлогийг барилга, целлюлоз-цаасны үйлдвэр, мужааны ажил болон мебель хийх, хөгжмийн зэмсэг бэлтгэх, төмөр замын дэр мод, түлш зэрэгт хэрэглэдэг. Ойрын хугацаанд огтлож ашиглах гацууран ойд мод шүүслэлт явуулж, давирхайн бүтээгдэхүүнүүд гаргаж авч болно. Гацуурын шилмүүснээс эфирийн тос, С витамин, холтосноос идээлэх бодис гаргаж авдаг. Шилмүүс, нарийн мөчрийг шилмүүсний гурил хийхэд ашигладаг. Гацуурыг хот цэцэрлэгжүүлэлт, хамгаалалтын ойн зурвасанд өргөн хэрэглэдэг. Манай оронд зарим жил ойн түймэр ихээхэн хэмжээний талбайд гарч, гацуур, хушин ойн байгалийн аясаар сэргэн ургах явцыг хязгаарлан, цаашид тэлж ургах боломжийг хааж, ойн бүрэлдэхүүнд эдгээр модны оролцоо үргэлж аажмаар багасч байна. Иймд гацуурын тарьц ургуулах агротехникийг боловсруулах, тайгын ойн бүслүүрт гацууран ойг зориудаар сэргээн ургуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учраас Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох өндөр чадвартай (амьдралт 99%), сүүлийн үеийн дэвшилтэд технологоор бүтээгдсэн далд үндэсний систэмтэй гацуурын суулгацыг амжилттай бойжуулан үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Уг гацуурын суулгацын бортогонд шилмүүст мод ургахад тохиромжтой үржил шимт хөрсөөр тэтгэж хурдан өсөлттэй ургуулсан нь онцлог юм. Бортоготой гацуурын суулгац нь 7 настай бөгөөд бортогоны хэмжээ 30см х 30см, өндрийн өсөлт дунджаар 50 см, диаметр 1,5 см, титэм баруунаас зүүн, хойноос урагш чиглэлд 15-20 см урттай байна.
Улаанбаатар хотын хөрсний бохирдол
Бүтээгдэхүүний танилцуулга: Хөрсөн бүрхэвчид хог хаягдал болон янз бүрийн бохирдуулагч элемент хуримтлагдаж байдаг учраас хөрсний бохирдолын судалгаа нь экосистемийн төлөв байдлыг тодорхойлогч гол үндсэн үзүүлэлт болдог. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдолын түвшинг тодорхойлсон нарийвчилсан судалгааны дүн, цаашид сайжруулах арга зам зөвлөмжүүдийг нэгтгэн энэхүү бүтээлийг бичсэн байна. Хөрсөнд агуулагдаж буй хүнд металлууд (Pb, Cr, Cd, Ni, Zn, As, Se, B), нян бактери (E.coli, Cl perfringens, Proteus, Citrobacter), сульфат (SO4), аммони (NH4), нефть бүтээгдэхүүн зэрэг бохирдуулагч бодисуудын агууламж тархалтын дүн мэдээллүүд дээр үндэслэн нийслэл хотын хөрсний бохирдлын түвшинг тогтоосон. Харгиа цэвэрлэх байгууламж, хотын агаарын тоос, дотоод орчин байшин барилга, голын хагшаас хурдасны бохирдлын судалгааны дүн материалууд энэ бүтээлд орсон. Улаанбаатар хотын хөрсөн бүрхэвчийн бохирдлын өнөөгийн түвшин, хөрсний бохирдлыг бууруулах, багасгах арга замын талаарх чухал мэдээллүүд бүхий бүтээл болно.
О.Батхишиг, П.Оюунбат, Ц.Болормаа, Х.Золжаргал, Д.Ихбаяр, Г.Элбэгзаяа, Ө.Ганзориг, Г.Бямбаа, Б.Энхбаяр, М.Золзаяа. 2018. Улаанбаатар хотын хөрсний бохирдол.Монгол орны хөрсний зураг, тайлбар
Бүтээгдэхүүний танилцуулга: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын судлаачдын хамтын бүтээл Монгол орны хөрсний зураг 1 : 800 000 масштаб, хөрсний зургийн тойм болон хөрсний хэвшинжүүдийн танилцуулга бүхий бүтээл хэвлэгдэн гарлаа. Урьд өмнө зохиогдсон Монгол орны хөрсний зургууд, хөрсний зүсэлтийн мэдээ материалыг ашиглаж Landsat хиймэл дагуулын зургаар тодруулга хийж энэхүү хөрсний зургийг зохиосон.
Монгол орны хөрсний шинэчилсэн ангиллын дагуу хөрсний 12 бүлэг 33 хэвшинжид хамрагдах 108 төрлийн хөрсийг зураг дээр ялгасан. Хэрэглэгчдэд ашиглахад хялбар байх зорилгоор хөрсний зургийн контурд зонхилж буй зөвхөн нэг төрлийн хөрсний нэршил өгсөн. Тариалангийн хөрс (Antrosols), техногенийн эвдрэлд орсон хот суурингийн (Urbic Technosols) болон уул уурхайн хөрс (Leptic Technsols)-үүдийг шинээр нэмж оруулсан.
Монгол орны загасны лавлах
Бүтээгдэхүүний танилцуулга: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б. Мэндсайхан, Юрий Юлианович Дгебуадзе, С. Пүрэвдорж нарын хамтарсан “Монгол орны загасны лавлах” ном 2017 онд хэвлэгдэн гарсан. Номыг ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар санхүүжүүлэн хэвлүүлсэн.
Энэхүү загасны лавлах номонд Монгол орны нуур, голд тархан амьдрах 79 зүйл, дэд зүйлийн загас болон дугариг амтаны ерөнхий шинж, биологийн онцлог, амьдрах орчин, хамгааллын статусын талаарх сүүлийн үеийн тодорхой мэдээллийг Монгол, Англи хэл дээр дурьдан, тархацын тойм зураг, зүйлийн зургийг өнгөтөөр оруулж өгсөн. Зохиогч нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отрядын бүрэлдэхүүнд оролцон гүйцэтгэж, боловсруулалтыг Газарзүй-Геоэкологийн биоэкологийн лабораторид явуулсан.
Монгол орны 3 ай савын нуур, голуудад тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүн нь (1) гарал үүсэл (амьдарч байгаа нуур, голуудын усзүйн сүлжээний үүсэл, тухайн зүйл устаж үгүй болох алслагдахад нөлөөлсөн газарзүй болон уур амьсгал); (2) тухайн загасны амьдарч байгаа нуур, голын абиотик буюу шим бус хүчин зүйлийн нөхцөл нь тухайн зүйлийн үржлийн нөхцлийг бүрдүүлж чадах; (3) биотик буюу шим хүчин зүйлс (идэш тэжээлийн хүрэлцээ хангамж, зүйл хоорондын харилцан үйлчлэл) зэргээс шалтгаалан өөр өөр байдаг. Хойт мөсөн далайн ай савд 13 овгийн 34 зүйл, Номхон далайн ай савд 14 овгийн 48 зүйл, Төв Азийн гадагш урсгалгүй ай савд 4 овгийн 15 зүйл (2 зүйлийг нутагшуулсан) загас тархан амьдарч байна. Зарим түгээмэл тархацтай зүйл нь 3 ай савд гурвууланд нь тэмдэглэгдсэн.
Загасыг зориудаар үржүүлэн байгалийн нөөцийг нөхөн сэргээх
Бүтээгдэхүүний танилцуулга:
Уур амьсгалын дулаарал, хүний өсөн нэмэгдэх үйл ажиллагаа, хууль бус агнуурын нөлөөгөөр Монгол орны агнуурын загасны нөөц багасч байна. Амьдрах орчин нь хомсдон тархац хүрээ нь хумигдан, бүс нутгийн шалгуур үнэлгээгээр “эмзэг” ангилалд багтсан Хулдынханы овгийн шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт судалгааг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул-Баруунбаян голын цутгал орчим загас үржүүлгийн бага оврын цехийг түшиглэн явуулж зэвэг загасны хөврөлийн хөгжлийн онцлог шинж чанар, авгалдай, жарамгай, жараахайг өсгөвөрлөх технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулсаны дүнд 50,000.000-80,000.000 ширхэг бие даан амьдрах чадвартай жараахайгаар Туул болон Баруунбаян голыг загасжуулаад байна.
Туршилт судалгааны дүнг “Загасны хөврөлийг хөдөлгөөнгүй байдалд өсгөвөрлөх төхөөрөмж”-өөр 2020 оны 03 сарын 05-нд Ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажуулсан. Туул-Баруунбаянгийн голд тавьсан жараахайнаас агнуурт буцаж ирэх коэффициентийг үндэслэн тооцоолон үзэхэд ойролцоогоор шөвгөр хоншоорт зэвэг загасны тоо толгой жилд 19.500(±8900) бодгалиар нөхөн сэргээгдэнэ.
Загасыг зориудаар үржүүлэх технологийг мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Цагаан нуур, Бүрэнтогтох, Архангай аймгийн Тариат суманд практикт нэвтрүүлж эхлээд байна.
Улсын тусгай хамгаалалтад авах шаардлага бүхий газрын үндэслэл боловсруулах
Бүтээгдэхүүний танилцуулга:
ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын дарга, доктор (ScD) Б.Оюунгэрэл улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх чиглэлээр БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран судалгааны ажил явуулан, улсын тусгай хамгаалалтад авах шаардлага бүхий 6 газрын үндэслэлийг боловсруулсан байна. Үүнд:
Түүнчлэн ОНТХГазар нутгийн байгаль орчны судалгааг явуулж үндэслэлийг боловсруулан ашигт малтмал газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн байна. Үүнд: “Баянцагааны нуруу” ОНТХГ (2020/04/23), “Дэлгэрэх” ОНТХГ (2020/04/13), “Баянтооройн бүрд” ОНТХГ (2020/01/30), “Гичгэний нуруу” ОНТХГ (2020/01/27), “Хужирт Идэр” ОНТХГ зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулсан байна.
“Монгол орны ландшафтын экологийн чадавхын үнэлгээ”
Бүтээгдэхүүний танилцуулга:
ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэлгийн Физик газарзүйн салбарын эрдэмтэн, судлаачид 2017-2019 онд Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилтээр “Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн ландшафтын экологийн чадавх” төслийг гүйцэтгэж, үр дүнгээр “Монгол орны ландшафтын экологийн чадавхын үнэлгээ” нэгэн сэдэвт бүтээлийг хэвлүүллээ. Тус бүтээл нь 11 бүлэг, 157 зураг, 125 хүснэгт бүхий 402 хуудастай. Монгол орны нутаг дэвсгэрийг экологийн чадавхын үүднээс үнэлж, зураглахад ландшафтыг бүрдүүлэгч үндсэн 8 элементийн хүрээнд судалгааг явуулж, 8 үндсэн (56 дэд) шалгуур үзүүлэлтээр ландшафтын экологийн чадавхын үнэлгээний аргазүйг боловсруулсан. Тус бүтээлд олон эх сурвалжийн мэдээг ашиглан шалгуур үзүүлэлт тус бүрээр 8 сэдэвчилсэн давхарга үүсгэж, зураг давхцуулалтын орчин үеийн технологи (машин сургалтын арга, газарзүйн мэдээллийн системд суурилсан орон зайн олон шалгуурт шийдвэр гаргалтын арга, шаталсан дүн шинжилгээний арга)-ийг ашиглан сэдэвчилсэн давхаргуудыг нэгтгэж “Монгол орны ландшафтын экологийн чадавхын үнэлгээ”-ний зургийг 1:1000000-ын масштабтайгаар боловсруулсан болно.