ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1933 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8 дугаар тогтоолоор дотоодыг хамгаалах газрын дунд сургууль байгуулах шийдвэр гаргажээ.

1934 оны 09-р сарын 19-ний өдөр Дотоодыг хамгаалах газрын даргын 687 дугаар тоот тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталсанаар “Төв сургууль” байгуулагджээ.

    “МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД АШИГЛАХ КРИМИНАЛИСТИКИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУРШИЛТ СУДАЛГАА”ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСӨЛ

    Бүтээгдэхүүний танилцуулга: ХЗДХЯ-ны захиалгат “Мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах криминалистикийн техник хэрэгслийг боловсронгуй болгох туршилт судалгаа” нууцын зэрэглэлтэй төслийг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнд хэрэгжүүлж байна. Тус төслийг 2018-2020 онд буюу 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан ба БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн сангаас нийт 57,500,000 төгрөгийн санхүүжилт авч ажиллаж байна. Туршилт, зохион бүтээлт, үйлдвэрлэлийн ажил: Төслийн хүрээнд дараах туршилт, зохион бүтээлтийн ажлыг гүйцэтгэн, практикт туршиж байгаа ба, үр дүнг үнэлэн, зарим засварлалт, сайжруулалтын ажил гүйцэтгэхээр байна. Төслийн хүрээнд явуулсан туршилт, зохион бүтээлтийн ажлын үр дүнг практикт нэвтрүүлж турших зорилгоор “Эрдэм шинжилгээ, туршилт-зохион бүтээлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г Хил хамгаалах ерөнхий газартай байгуулж, гэрээний биелэлтийг ханган хэргийн газрын үзлэгийн 27 ширхэг цүнхийг зохион бүтээж ХХЕГ-т хүлээлгэн өгсөн. Уг цүнхний иж бүрдэлд туршилт-зохион бүтээлтийн ажлын үр дүн болох гарын мөр илрүүлэх нунтгууд, соронзон болон үслэг багс, 1-10 хүртэл дугаартай тэмдэглэгээ, дакто тос, өнхрүүш зэрэг 48 нэр төрлийн багаж хэрэгсэл, материал, Б.Бат.Эрдэнэийн “Криминалистик” сурах бичиг, Т.Очирбатын “Хэргийн газрын үзлэг (биет нотлох баримт цуглуулах арга хэрэгсэл)” гарын авлагыг багтаасан болно. Түүнчлэн, тайлангийн хугацаанд ерөнхий зориулалтын иж бүрэн цүнх 3, зам тээврийн осол хэрэг дээр ажиллах иж бүрэн цүнх 2-ыг зохион бүтээж, бүрдүүлэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба, ДХИС-ийн Шинжлэн магадлахуйн институтийн Криминалистикийн шинжилгээний тэнхим, БЗД-ийн ЗЦХ, МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралт болон практик хэрэгцээнд ашиглуулж туршихаар хүлээлгэн өгсөн.

    3
    (1)

    Smart-Chip

    Бүтээгдэхүүний танилцуулга: Судалгаагаар нийслэлд амьдарч байгаа нийт өрхийн 174,491 өрх нь нийтийн зориулалттай орон сууцанд, 3664 өрх нь амины орон сууцанд, 107,878 өрх нь гэр хорооллын байшинд, амьдарч байна. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, яаралтай тусламж үзүүлэх цагдаагийн дуудлага, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, галын яаралтай дуудлагад алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд орон сууцны чиптэй орц, авто зогсоолын автомат хаалтууд өдөр тутамд саад учруулж байдаг.

    Шуурхай удирдлагын төвд ирсэн яаралтай тусламжийн дуудлага нь хүний амь нас эд хөрөнгөтэй шууд хамааралтай байдаг учир цаг минут хамгийн үнэтэй чухал юм. Орон сууцны чиптэй орц, авто зогсоолын автомат хаалтууд, чиптэй цахилгаан шат их цаг алдуулдаг нь судалгаагаар гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд байрлах бүх орон сууцны чиптэй орц, авто зогсоолын автомат хаалтууд таарах “СМАРТ-ЧИП” нь энэ асуудлыг шийдвэрлэж чадах юм.

    Төсөл хэрэгжсэнээр яаралтай дуудлагаар ажиллах жолооч, алба хаагч, эмч нар харуул, жижүүр, дуудлага өгсөн иргэнийг хүлээх шаардлагагүйгээр тухайн орон сууц, объектруу өдөр шөнийн аль ч цагт саадгүй шууд нэвтрэх боломжийг олгох юм. “СМАРТ-ЧИП” нь яаралтай тусламжийн автомашинд заавал байх хэрэгсэл болж орох ба үүнтэй холбогдуулан “СМАРТ-ЧИП”-г хэрэглэх үндэслэл журам шинээр батлагдах юм.

    Чиптэй орон сууцны хаалга, орон сууцны хороолол болон автомашины зогсоолын автомат хаалт, чиптэй цахилгаан шат нь тус тусдаа чип, удирдлагаар ажилладаг бусад ижил төрлийн хаалга, хаалтад таардаггүй. Тухайн орон сууцны хорооллын оршин суугчдад байдаг ба яаралтай тусламжийн чиг үүрэг бүхий албадад байдгүй. “СМАРТ-ЧИП” нь эдгээр удирдлага, чипийг нэгтгэж нэг систем удирдлагатай төхөөрөмж болгох юм. Энэ нь Улаанбаатар хотод байрлах бүх орон сууцны чиптэй орц, орон сууцны хороолол, нийтийн авто зогсоолын автомат хаалтууд, чиптэй цахилгаан шатанд таардаг байх нь “СМАРТ-ЧИП” -ийн шинэлэг, дэвшилттэй тал юм.

    5
    (1)

    Daylight дэлгэц

    Сургалтын орчинд байрлах пректорын дэлгэцийг гэрэлтэй орчинд ч дүрсний уналтгүй тод харагдуулах, сургалтын орчинг илүү сайжруулахад оршино. Сургалтын танхимийн гол хэрэглэгдэхүүн нь проектор, проекторын дэлгэц юм.

    Ангид тод гэрэлтэй байвал орчны гэрлийг бууруулах шаардлага зайлшгүй гардаг. Ингэснээр анги танхимд харагдах орчин багасах, суралцагсдын анхаарал суларч идэвхи буурах, нойрмоглох, багшийн хяналт багасах, суралцагсад бүдэг гэрэлтэй үед тэмдэглэл үйлдэхэд бэрхшээл үүсэх, нүдний хараа муудах гэх мэт сөрөг талууд ихтэй байдаг. Гэрэлтэлтийг ANSI Lumens гэдэг нэгжээр хэмждэг. Энэхүү нэгжийн тоо ихсэх тусам проекторын гэрэлтэх чадвар их байна. Проекторын гэрэлтэх чадварыг тодорхойлон орчны гэрэл, дамжуулах дүрсний хэмжээ, мөн тусгах дэлгэцийн материал зэрэг нь чухал юм.

    “DAYLIGHT” дэлгэц нь орчны гэрлийг бууруулахгүйгээр проекторын тусгаж буй дүрсийг илүү тод харуулж чадах юм. Төслийг хэрэгжүүлснээр орчны гэрлээс үл хамааран проекторын тусгаж буй дүрс тод харагдах, суралцагчдын нүдний хараа, эрүүл мэндэд гаж нөлөөгүй, суралцах идэвхэд нөлөөлөлгүй. Одоо нийтлэг хэрэглэж байгаа цагаан дэлгэцээс үнэ, өртгийн хувьд ижил Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд төрөөс зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ”, “хууль зүйн салбарын техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, хуульд заасан үүргээ стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэж заасан нь энэхүү төслийг хэрэгжүүлэх нийгмийн шаардлага болж байна.

    5
    (1)