ШУА-ИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ТАНИЛЦУУЛГА

1961 онд БНМАУ-ын (хуучнаар) Шинжлэх ухааны академи байгуулагдахад Байгалийн ухааны нэгдсэн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд ургамал судлалын тасгийг нээн ажиллуулсанаар Ботаникийн хүрээлэнгийн анхны эх үүсвэр тавигдсан юм. ШУА-ийн байгалийн ухааны нэгдсэн хүрээлэнгийн ургамал судлалын тасгийн суурин дээр БНМАУ-ын СнЗ-ийн 1973 оны 175-р, 1974 оны 2-р тогтоолоор ШУА-ийн Ботаникийн хүрээлэн үүсгэн байгуулагдав.

Ботаникийн хүрээлэнгийн анхын захиралаар 1974-1979 онуудад доктор Д.Банзрагч байв. Үүний дараагаар

1979-1985, 1988-1997онуудад Академч Н.Өлзийхутаг

1985-1987 онуудад- доктор (Sc.D), профессор Г.Эрдэнэжав

1987-1988 онуудад -доктор (Sc.D) Х.Буян-Орших

1999-2005онуудад- Академч Ч.Дугаржав /,

2005-2010 онуудад -доктор (Ph.D), дэд профессор И.Түвшинтогтох

2010-2015 онуудад -Академч Ч.Дугаржав

2019 оноос одоо хүртэл доктор (Ph.D), дэд профессор И.Түвшинтогтох томилгодон ажиллаж байна.

Шинжлэх Ухаан академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 2020 оны байдлаар нийт 63 ажилтантай үүнээс удирдах ажилтан1, захиргааны ажилтан 4, эрдэм шинжилгээний ажилтан 56, мөн 2 туслах ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Дараах бүтэцтэй.

Бүтээгдэхүүнүүд

    ХОНХОТ ЦАЙ

    Найрлага: Нарийн навчит хөвөн оройт (Chamaenerion angustifolium (L.) Scop.), мөнгөлөг харган (Halimodendron halodendendron (Pall.) Voss)- ны үр , яшилдуу чацаргана (Hippophae rhamnoides L.)-ны үр, хальс.

    Бүтээгдэхүүний онцлог: Бүтээгдэхүүний найрлагад орсон нарийн навчит хөвөн оройт, мөнгөлөг харгана, яшилдуу чацаргана нь витамин С, В, магни, кальци, β каротин, сахар, пектин, танин, катехин, тосны хүчил зэрэг биологийн идэвхт нэгдлүүдийг агуулсан тул эрдэс, витамины дутагдал, дархлааг дэмжих, бөөр шээсний замын үрэвслийг дарах, бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, бие мах бодийг хоргүйжүүлэх үйлдэлтэй.

    Хэрэглэх заавар: 1 аяга буцалсан халуун усанд дүрж шууд хэргэлхээс гадна уламжлалт цайны идээний зориулалтаар буцалгаж идээшүүлэн хэргэлвэл илүү үр дүнтэй.

    Жин: Цэвэр жин 60 гр Хадгалах нөхцөл: Ердийн нөхцөлд 12 сар

    Утас: 976-11-453581, 976-77077040, 976-99045847, 976-89968941
    Хаяг: БСШУСЯ-ны харьяа “Шинжлэх Ухааны Паркийн Захиргаа” ШУТҮН-ийн Молекул биологийн лаборатори
    И-мэйл: botany@mas.ac.mn, info@sciencepark.gov.mn
    3.5
    (2)