ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (ЖАЙКА)-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ШУТС-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

🇲🇳🇯🇵Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Суурин төлөөлөгч (Байгаль орчин Гамшгаас урьдчилан сэргийлэх) Ямамото Такатоёо, “JIN” корпорацийн Байгаль хамгаалал, Байгалийн нөөцийн менежментийн зөвлөх Доктор Хироши Имае нар Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
🇲🇳🇯🇵Уулзалтаар Монгол улсад Хүрээлэн буй орчин, энерги, биологийн нөөц, гамшиг, халдварт өвчин 4 чиглэлээр хэрэгжиж байгаа SATREPS төслийн үр дүнгийн талаар ярилцлаа. Мөн 2026 оноос хэрэгжиж эхлэх “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн ба говь, цөлийн экосистемийн эмзэг байдлыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн сүлжээний цахим платформыг хөгжүүлэх” төсөлтэй танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Хуваалцах
Хуваалцах: