2026 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Тайвань Улсын Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Монголын талын төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2022 оны 497-р тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулна. Төсөл хэрэгжүүлэх хугацаа 24 сар хүртэл байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:

  • Биотехнологи, био-анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан
  • Хиймэл оюун ухаан, юмсын интернет (Internet of Things), ухаалаг тоног төхөөрөмж
  • Инновацид суурилсан шинжлэх ухааны боловсрол болон энтрепренершип
  • Ногоон эрчим хүч ба экологи
  • Ухаалаг хөдөө аж ахуй ба дахин боловсруулах эдийн засаг
  • Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт
  • Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:

Төслийн мэдүүлгийг Монгол талд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн  Төслийн мэдээллийн сан хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авна.

Төслийн санхүүжилтийн хэмжээ:

Төслийн Монгол талын санхүүжилтын хэмжээ 1 жилд 15,000 ам доллар, нийт 30,000 ам доллар хүртэл байна. Төслийн санхүүжилтийг Монгол банкны зарласан тухайн өдрийн ханшаар тооцно.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-315741 дугаарт холбогдон авна уу.

Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрэн байдлын шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: