Боловсролын судалгаа инновацын төв /БСИТ/ нь Шинжлэх Ухаан Технологийн Сантай хамтран эрдэм шинжилгээний үр дүнг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг сурталчлах чиглэл, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажлыг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ач холбогдол, үр өгөөжийг таниулах, сурталчлах ажлын хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ач холбогдол, үр өгөөжийг таниулах, сурталчлах ” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. Тус өдөрлөгт Шинэ эрин, Монгол тэмүүлэл зэрэг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн нийт 60 гаруй сурагчид оролцов.