Бүс орон нутгийн хөгжлийг шинжлэх ухаан, технологи, инновацид суурилан хөгжүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа тус арга хэмжээ 11 дахь аймагтаа ийнхүү үргэлжилж байна.
Энэ 5 сарын 4-ны өдөр “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” сэдэвт хэлэлцүүлэгээр үргэлжилж, хэлэлцүүлэгт БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан , Монгол улсын баатар, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон Булган аймгийн удирдлагууд Төрийн албан хаагчид, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал профессор Т.Намнан тэргүүтэй багш эрдэмтэд оролцож байна.