“TED SCIENCE” ШИНЖЛЭХ УХААНЫ ЛЕКЦ №3…

ШБ-ын судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжиж, нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлтэд оруулах улмаар төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, түүчээлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “TED SCIENCE” 3 дахь цуврал лекц ШУА-ийн Их чуулганы танхимд өнөөдөр /2024.03.05/ амжилттай зохион байгуулагдлаа.
Шинжлэх ухааны “TED SCIENCE” энэ удаагийн үнэ цэнтэй лекцийг сонирхохоор 200 гаруй судлаач цахимаар бүртгүүлж, хүрэлцэн ирсэн юм.
#ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНЭЛЭМЖ
#ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, ҮР ДҮНГ ТАЙЛЖ БИЧИХ ТУРШЛАГА
#ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛ БИЧИХЭД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ЗӨВ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ сэдэвт илтгэлүүд салбартаа үгүйлэгдэж байсан мэдлэг, туршлага, мэдээлэл солилцох орон зайг нөхсөн арга хэмжээ боллоо.
Ирээдүйн үнэ цэн нь хязгааргүй шинжлэх ухааны лекцэд зорилго тээн ирсэн судлаачид өөрсдийн мэдэхийг хүссэн мэдлэг, мэдээллийг шүүрдсэн ба үр дүнд нь мэдлэгтэй, мэдээлэлтэй, хүчтэй, итгэлтэй, зорилготой “буцсан” оюунлаг судлаач, эрхэм зочин профессор Та бүхэндээ баярлалаа.
“TED SCIENCE” лекцийн зочдын хувьд дэлхийн эрдэмтдийн чансааг илэрхийлдэг олон улсын эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээс эшлэл авсан индексийн үзүүлэлтийг товчлон хүргэе.
#Мал эмнэлгийн хүрээлэнгийн Хачиг, шавж, эгэл биетэн судлалын лабораторийн эрхлэгч, профессор Д.БОЛДБААТАР (Sc.D)
H-индекс – 19, олон улсын эшлэлийн тоо (Scopus) – 1056;
#Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн ЭШДэА Б.ТҮВШИНТУЛГА (Ph.D)
H-индекс – 15, олон улсын эшлэлийн тоо (Scopus) – 510;
#ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн ахлах багш Г.ГАНЗОРИГ (Ph.D)
H-индекс – 1, oлон улсын эшлэлийн тоо (Scopus) – 3
Хуваалцах
Хуваалцах: