“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд Монголчуудын угийн бичгийн академиас “Монголчуудын угийн бичиг”-ийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад сумдын номын санчид, төрийн албан хаагч нийт 80 гаруй хүн хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар дамжуулан дээд үеийнхээ аймаг, хошууг мэдэх, өөрийн овог дотроо овгоо зөв авах, авгын болон нагацын талуудын зураглалыг Шинжлэх ухааны үндэслэлээр зөв гаргах мэдэгдэхүүнийг олж авах юм.
Угийн бичиг хөтлөх онол, арга зүйн сургалтыг Монголчуудын угийн бичгийн академийн сургагч багш, доктор Ш.Биндэръяа удирдан явуулж байна.