Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТСан) авлигатай тэмцэх, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг, соён гэгээрүүлэх, чадавхжуулах чиглэлээр авлигаас урьдчилан сэргийлэх сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн төлөвлөгөөт захиалгат сургалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд АТГ-ийн ажилтан, комиссар Д.Балдандорж “Авлига, албан тушаалын гэмт хэргийн ойлголт, урьдчилан сэргийлэх” сэдвээр зохион байгууллаа.
Тус сургалтаар нийтийн албаны албан хаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байх, албан хаагчийн ёс зүйн заавал мэдэх хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй болов.