“Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд  нэвтрүүлэх нь” сэдэвт инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

ШУТСангаас санхүүжилт авч, 2017-2018 онд хэрэгжсэн “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд  нэвтрүүлэх нь” сэдэвт инновацийн төслийн удирдагч өнөөдөр /2019.03.29/ “Итгэмжлэн хадгалагч – Шинжлэх ухаан технологийн сан”-д эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өглөө.

Төслийн удирдагч доктор Ю.Оюунбилэг тайлангаа  ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд танилцуулж, Монгол эрдэмтдийн  “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д бүтээлийн дээжээс байршуулав.

Инновацийн төслийн товч танилцуулга

Төслийн нэр: “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд  нэвтрүүлэх нь” 

Төслийн хугацаа: 2017.06.23-2018.12.31

Төслийн удирдагч:  Ю.Оюунбилэг, ЭШТА, доктор (PhD.), дэд профессор
Гүйцэтгэгчид: ЭШДА Х.Алтанзул (Ph.D)
                          ЭШДА Э.Алтанцэцэг (Ph.D)
                          ЭШДА Ц.Мөнхцэцэг (M.Sc)
                          ЭШДА О.Хонгорзул (M.Sc)

Төслийн үр дүн:

  • Урьд жилүүдэд эмийн бамбай ургамал дээр хийгдсэн туршилт судалгааны үр дүнд авсан патент №4260 тулгуурлан, энэхүү ургамлын үрийн дээжнээс өсгөвөр эхлүүлж, бичил ургамал гарган авч, ex vitro-нөхцөлд (өсгөврийн өрөөнд) дасган ургуулсны дараа лабораторийн дэргэдэх хүлэмжинд шилжүүлэн ургуулахад өвөлжилтийн дараах амьдрах чадвар
  • 100% байсан. Цаашид “Их тайга” ХХК-тай гэрээ байгуулж (2018.07.29) эдгээр ургамлыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хүрэн бугатын аман дахь эмийн ургамлын талбайд шилжүүлэн тарималжуулж, биотехнологийн аргаар ургуулсан бичил ургамлын плантаци бий болгосон.
  • “Эмийн ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх болон тарималжуулах” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулсан (2018.11.07).
    Дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн 2 өгүүлэл, хурлын эмхэтгэл 1 хэвлүүлсэн.

Бүтээлийн танилцуулга

  

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: