ШУТСангаас санхүүжилт авч, 2017-2018 онд хэрэгжсэн “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” сэдэвт инновацийн төслийн удирдагч өнөөдөр /2019.03.29/ “Итгэмжлэн хадгалагч – Шинжлэх ухаан технологийн сан”-д эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өглөө.
Төслийн удирдагч доктор Ю.Оюунбилэг тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд танилцуулж, Монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д бүтээлийн дээжээс байршуулав.
Инновацийн төслийн товч танилцуулга
Төслийн нэр: “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь”
Төслийн хугацаа: 2017.06.23-2018.12.31
Төслийн удирдагч: Ю.Оюунбилэг, ЭШТА, доктор (PhD.), дэд профессор
Гүйцэтгэгчид: ЭШДА Х.Алтанзул (Ph.D)
ЭШДА Э.Алтанцэцэг (Ph.D)
ЭШДА Ц.Мөнхцэцэг (M.Sc)
ЭШДА О.Хонгорзул (M.Sc)
Төслийн үр дүн:
- Урьд жилүүдэд эмийн бамбай ургамал дээр хийгдсэн туршилт судалгааны үр дүнд авсан патент №4260 тулгуурлан, энэхүү ургамлын үрийн дээжнээс өсгөвөр эхлүүлж, бичил ургамал гарган авч, ex vitro-нөхцөлд (өсгөврийн өрөөнд) дасган ургуулсны дараа лабораторийн дэргэдэх хүлэмжинд шилжүүлэн ургуулахад өвөлжилтийн дараах амьдрах чадвар
- 100% байсан. Цаашид “Их тайга” ХХК-тай гэрээ байгуулж (2018.07.29) эдгээр ургамлыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хүрэн бугатын аман дахь эмийн ургамлын талбайд шилжүүлэн тарималжуулж, биотехнологийн аргаар ургуулсан бичил ургамлын плантаци бий болгосон.
- “Эмийн ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх болон тарималжуулах” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулсан (2018.11.07).
Дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн 2 өгүүлэл, хурлын эмхэтгэл 1 хэвлүүлсэн.
Бүтээлийн танилцуулга
Шинжлэх ухаан, технологийн сан