ДОКТОР Д.ОДГЭРЭЛ
БШУСайдын 2021 оны 10-р сарын 12 өдрийн Б/45 тоот тушаалаар ШУТС-ийн захирлаар томилогдон ажиллаж байна
Доктор М.Тунгалаг
ШУТС-ийн захиралаар томилогдон ажилласан
Доктор С.Намсрайжав
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
Доктор Д.Энхжаргал
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
ШУП-ийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албыг байгуулсан
Мөн БШУ-ны сайдын 2013 оны А/154 тоот тушаалын дагуу Шинжлэх ухааны паркийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албыг дэргэдээ байгуулан ажилласан.
Бүтэц зохион байгуулалт
2017 оны 3-р сараас Санхүү, төлөвлөлтийн хэлтэс, Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэс болон Мэдээллийн сан, маркетингийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Доктор Х.Дондог
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
МТҮП-ын Шинжлэх ухаан технологийн мэдээллийн алба нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу ШУТСангийн харъяанд ирж Мэдээлэл, Технологи, Мониторингийн хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдан ажилласан
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, БСШУ-ы /хуучнаар/ сайдын 2010 оны 02 сарын 01 өдрийн 38 дугаар тушаалын дагуу МТҮП-ын Шинжлэх ухаан технологийн мэдээллийн алба нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу ШУТСангийн харъяанд ирж Мэдээлэл, Технологи, Мониторингийн хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдан ажилласан бөгөөд 2011 оны 9 р сараас эхлэн Мэдээллийн Технологи, Хамтын Ажиллагаа, Мониторингийн хэлтэс болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.
Доктор Т.Ган-Эрдэнэ
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
Доктор Ө.Сүхбаатар
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
Шинжлэх ухаан, технологийн сан Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирлээ
2006 оноос Шинжлэх ухаан, технологийн сан Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Энэхүү хуулийг батлагдсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм”-ийг 2008 оны 7-р сарын 18-ны өдрийн БСШУ-ы /хуучнаар/ сайдын 379 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан.
Доктор проф.Х.Цоохүү
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
Доктор Ч.Цовоохүү
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
“Шинжлэх ухаан, технологийн тухай“ Монгол улсын хууль
1998 оны эхээр батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн тухай“ Монгол улсын хууль, мөн онд Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Зөвлөл /ШУТҮЗ/-өөр шинэчлэн батлагдсан Шинжлэх ухаан, технологийн сан /ШУТС/-гийн дүрмээр үйл ажиллагааны чиг үүрэг нилээд тодорхой болж баталгаажигдсан. Энэ хуулиар ШУТС нь улсын захиалгаар шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлэх, төслийн үр дүнг үнэлэх байгууллага мөн хэмээн зааж тус сангийн үйл ажиллагааны чиг үүргийг тодотгож өгсөн. 1994 оны 4-р сараас тус сангийн захирлаар доктор профессор Ц.Аюурзана томилогдож, 6 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
Проф. Ц.Аюурзана
ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан
Шинжлэх ухаан, технологийн сан
Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм нь дээрх тогтоолын хавсралтаар батлагдсан ба Сангийн ажиллах журам нь Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын сайд, Сангийн сайдын 1994 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 113/100 дугаар тушаалаар батлагдсан.