Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

Монгол орны байгалийн болон  бэлчээр хадлан, таримал ургамлын өвчин, хорлогч организм, хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, хор хөнөөлийг тогтоож, хөнөөлт зүйлүүдийн био-экологийн онцлогийг судалж өсөлт хөгжлийн зүй тогтол, тархалт, олшролтын прогноз гарган, тэмцэх цогцолбор арга, дэвшилтэт технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд чанарын үнэлгээ, пестицидийн үлдэгдлийг судлах, байгаль орчинд халгүй аргыг боловсруулахад оршино.

    “Бактобромадиалон” биобэлдмэл

    200 ₮

    Зориулалт: Төмсний тариалан эрхэгчдийг биотехнологийн аргаар гарган авсан эрүүл үрийн төмсөөр хангах
    Хэрэглэх арга: Шууд болгож хэрэглэнэ
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Төмс нь С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөөтэй.  Та өдөрт 300 г төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75 хувийг авна.  Харин 400 г төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд "С" аминдэм 25 мг байдаг. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотолжээ.
    Баталгаажилт: Мэдүүлгийн огноо 97/06/03,  Олон улсын дугаар: A01H4/00 оновчтой санал
    Үнэ 200₮ (1ш микро булцуу)

    Зохиогч: Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
    Вэб сайт: http://www.plantprotection.mn/
    Утас: 11345330, 90108448
    Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн Биотехнологийн лаборатори
    И-мэйл: muunuushka@yahoo.com
    5
    (1)

    Шавьж наалдуулагч шар цаасан урхи

    1,500 ₮

    Зориулалт: Үр тариа, хүнсний ногооны талбай, хүлэмж, мод, бут, сөөг, ногоон байгууламж, тасалгааны ургамлын шавьжийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт нягтралыг тогтоох, хөнөөлийг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
    Хэрэглэх арга: Шавьж наалдуулагч цаасан урхи нь нар, салхи, усанд наалдуулах чадвараа алдахгүй бөгөөд 1 сарын хугацаанд хэрэглэх боломжтой
    Найрлага, орц:  Шавьж наалдуулагч шар цаасан урхи нь хоёр талдаа наалдуулагч бүхий цавуутай, хэлбэрийн хувьд дөрвөлжин, урт 25 см, өргөн 21 см байна. Шавьж наалдуулагч цаасан урхи нь шар өнгийн полипропилен материал бүхий цаас, шавьж наалдуулах цавуу, полиэтилен терефталат материал бүхий бүрээс цааснаас бүрддэг.
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, химийн гаралтай пестицидийг орлохуйц бүтээгдэхүүн юм.

    Зохиогч: Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
    Вэб сайт: http://www.plantprotection.mn/
    Утас: 11345330, 99264062
    Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн Ой хамгааллын лаборатори
    И-мэйл: byamba0730@yahoo.com, eja_jargal@yahoo.com
    2
    (1)

    “Бактобромадиалон” биобэлдмэл

    5,000 ₮

    Зориулалт: Мэрэгч амьтанд хижиг өвчин үүсгэгч Salmonella enteritidis-7/30 нутгийн омгийг  өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн бэлтгэсэн биобэлдмэл юм. 
    Хэрэглэх арга: 1га-д 2.5-3кг тунгаар хэрэглэнэ.
    Найрлага, орц:  Salmonella enteritidis-7/30 нутгийн омог -1мл-т 1-1.5 млрд/эс, бромадиалон 0,0005%, тогтворжуулагч бодис.
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Монгол чичүүлээс  гарган авсан, сонгомол үйлчилгээтэй, байгаль орчинд халгүй
    Баталгаажилт: Бактобромадиалон бэлтгэх арга шинэ бүтээлийн патент,  МУ-ын Шадар сайдын 2005 оны 145 тоот тушаалаар 2005.05.11-ны өдөр олгогдсон №2607
    Стандарт: Бактобромадиалон бэлдмэл стандарт, Стандарт хэмжил зүйн төвийн үндэсний зөвлөлийн хурлаар баталсан. MNS 5459:2005

    Зохиогч: Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
    Вэб сайт: http://www.plantprotection.mn/
    Утас: 11-341054, 88028820, 99858431
    Хаяг: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Микробиологийн лаборатори, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 11-р хороо, Зайсан
    И-мэйл: byamba0730@yahoo.com
    1
    (1)

    “Бассиана мускардин” биобэлдмэл

    12,000 ₮

    Зориулалт: Ойн хүр эрвээхэйн хүрэнцэр болон бэлчээрийн царцаатай тэмцэхэд хэрэглэдэг
    Хэрэглэх арга: Биобэлдмэлийг бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэхэд 2,5-3,5 л/га, ойн хөнөөлт Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд 3,5 л/га тунгаар шүршиж хэрэглэнэ.
    Найрлага, орц:  Beauveria bassiana  мөөгөнцөрийн нутгийн омгийг өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн бэлтгэсэн
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Байгаль орчинд халгүй сонгомол үйлчилгээтэй бэлдмэл
    Баталгаажилт: “Нутгийн омог Beauveria bassiana-G07 Патент № 3476 МУ-ын тэргүүн шадар сайдын 2011 оны 40 тоот тушаалаар олгогдсон
    Стандарт: “Бассиана мускардин” биобэлдмэл MNS 6480:2014 стандарт Стандарт хэмжил зүйн газрын үндэсний зөвлөлийн 2014 оны 12 сарын 25-ны өдрийн хурлаар баталсан. Бассиана мускардин” биобэлдмэл үйлдвэрлэх арга. Шинэ бүтээлийн патент №4071,  Монгол улсын оюуны өмчийн газрын даргын 2014 оны 154 тоот тушаалаар олгогдсон.

    Зохиогч: Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
    Вэб сайт: http://www.plantprotection.mn/
    Утас: 11-341054, 88028820, 99858431
    Хаяг: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Микробиологийн лаборатори, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 11-р хороо, Зайсан
    И-мэйл: byamba0730@yahoo.com
    1
    (1)

    “Б-Субтил-99” биобэлдмэл

    7,500 ₮

    Зориулалт: Ургамлын өвчин үүсгэгчид антагонист үйлчилгээтэй   Bacillus subtilis-ийн нутгийн омгийг  өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн бэлтгэсэн биобэлдмэл юм.
    Хэрэглэх арга: 1 га-д 3-5 л тунгаар хэрэглэнэ.
    Найрлага, орц:  Bacillus subtilis-ийн нутгийн омог (1мл-т 0,8-2 млрд спор) болон тогтворжуулагч бодис агуулсан цийдмэг хэлбэрийн биобэлдмэл.
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Таримал ургамлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хөрс сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
    Баталгаажилт: Монгол улсын оюуны өмчийн газрын даргын 2014 оны 130 тоот тушаалаар олгогдсон.
    Стандарт: Ургамлын өвчний эсрэг антагонист идэвхтэй Bacillus subtilis –ийн нутгийн омог MN99 №4030 патент

    Зохиогч: Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
    Вэб сайт: http://www.plantprotection.mn/
    Утас: 11-341054, 88028820, 99858431, 99077366
    Хаяг: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Микробиологийн лаборатори, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 11-р хороо, Зайсан
    И-мэйл: byamba0730@yahoo.com
    1
    (1)

    “BT- MN01” Биобэлдмэл

    15,000 ₮

    Зориулалт: Бэлчээр, ой, хүнсний ногооны талбайн хөнөөлт шавьж болох Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantriadispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), Байцааны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг хайрсан далавчтаны багийн шавьжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй
    Хэрэглэх арга: 1 га-д 3-4 л тунгаар хэрэглэнэ.
    Найрлага, орц:  Bacillus thurengiensis MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл юм.
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Бэлчээр, ой, хүнсний ногооны талбайг хөнөөлт хайрсан далавчтаны багийн шавьжаас хамгаалах зориулалттай
    Баталгаажилт: Оюуны өмчийн газраас: “Нутгийн омог Bacillus thuringiensis var Dakota-MN01” нэртэй №4209 шинэ бүтээлийн патент авч баталгаажуулсан.
    Стандарт: Хайрсан далавчтаны багийн хөнөөлт шавьжтай тэмцэх “Bt-MN01” биобэлдмэл. Техникийн шаардлага. MNS 6543 : 2015

    Зохиогч: Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
    Вэб сайт: http://www.plantprotection.mn/
    Утас: 11-341054, 88028820, 99858431
    Хаяг: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Микробиологийн лаборатори, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 11-р хороо, Зайсан
    И-мэйл: byamba0730@yahoo.com
    1
    (1)

    “ГРИЙН” Биобэлдмэл

    8,000 ₮

    Зориулалт: Монгол орны хөрснөөс ялгаж авсан Metarhizium anisopliae мөөгөнцрийн G09/22 омгийг ашиглан гаргасан. Бэлчээрийн хөнөөлт царцаа болон бөөс, бясаа, сибирийн болон өрөөсгөл хүр эрвээхэй, якобсоны  төөлүүрч эрвээхэйтэй тэмцэхэд хэрэглэнэ.
    Хэрэглэх арга:
    • Ойд-2х1013спор/мл
    • Бэлчээрт-4х107спор/мл
    • Ногоон байгууламжинд- 2х1013спор/мл
    • 1 га-д 1-3 л тунгаар хэрэглэнэ.
    Найрлага, орц: 
    • Идэвхитэй нэгдэл: Metarhizium anisopliae G09/22 омог
    • Баталгаат Петрийн аяган дахь тоо: 109 CFU/g
    • Баталгаат спорын тоо: 1×109 CFU/g
    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол:
    • Хүн, байгаль орчин, бүлээн цуст амьтанд хоргүй
    • Түүхий эдийн олдоц их
    • Импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ хямд
    Баталгаажилт: Монгол Улс. Шинэ бүтээлийн патент №440
    Стандарт: Хөнөөлт шавьжтай тэмцэх “Грийн” биобэлдмэл. Техникийн шаардлага 2014 оны 12 сарын 29-нд батлагдсан.

    Зохиогч: Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
    Вэб сайт: http://www.plantprotection.mn/
    Утас: 11345330, 99264062
    Хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан 17024, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Ой хамгааллын лаборатори
    И-мэйл: byamba0730@yahoo.com
    1
    (1)