ШУА, БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ТАНИЛЦУУЛГА

Шинжлэх Ухааны Академийн харьяа Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн нь Монголын биологийн шинжлэх ухаанаар мэргэшсэн судлаачидтай хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллагын нэг бөгөөд 130 гаруй  эрдэм шинжилгээний ажилтантай. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн Монгол орны биологийн олон янз байдал, түүний бүрэлдхүүн хэсэг амьтан, ургалмын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, хавдрын эсийн үржлийг дарангуйлагч бодисыг Монгол орны ургамлаас ялган цэвэршүүлэх, хавдар өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, шим мандлын хувьсал түүний амьдралыг тэтгэн буй системийг хамгаалах ач холбогдол, зүй тогтлыг судлан илрүүлж, биологийн нөөц баялагийг хамгаалах, тогтвортой ашиглах, үндэслэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Бүтээгдэхүүнүүд

    Биобордоо

    5,000 ₮

    Нутгийн азот, фосфорийн бактерийн омгийг өсгөвөрлөж гарган авсан хуурай болон шингэн бэлдмэл. Таримал ургамлийн боловсролтын бүх хугацаанд азот фосфороос гадна төрөл бүрийн биологийн идэвхит бодисоор бүрэн хангана. Чийг хангалттай үед бактерийн үржилт идэвхижиж, хөрсийг азот, фосфороор баяжуулна. Хөрсийг бордоход хялбар 2-3 жил давтан хэрэглэхэд хөрсний үржил шим тогтвортой сайжирна.

    Утас: 88066208
    Хаяг: ШУА-ийн Биологийн хүрээлэн БЗД, Энхтайвны өргөн чөлөө 54Б
    И-мэйл: rentsenkhansts@mas.ac.mn
    0
    (0)