“Соёлын үйлчилгээний хүртээмж” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

Description

Танилцуулга: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Соёлын үйлчилгээний хүртээмжийн судалгаа” төслийг 2018-2019 онд хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. “Соёлын үйлчилгээний хүртээмж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлсэн.

Энэхүү эмхэтгэлд “Конвенц ба соёлын үйлчилгээний хүртээмжийг бодлогоор дэмжих нь”, “Соёлын үйлчилгээг стагдарчилах хэрэгцээ, шаардлага”, “Соёлын үйлчилгээний үнэлгээний тухай асуудалд”, “Соёлын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний асуудал”, “Соёлын үйлчилгээний үнэлгээний эрх зүйн орчин, чиг хандлага”, “Соёл, чөлөөт цагийн өнөөгийн байдал, чиг хандлага”, “Орон нутаг судлах танхимын үйлчилгээний хүртээмж, стандартын шинэчлэл”, “Соёлын төвийн сургалтын технологи, арга зүйг боловсруулах асуудалд”, “Сумын иргэдийн боловсролд соёлын төвийн номын сангийн оролцоо” сэдэвт 9 итгэлүүд багтсан.

Энэхүү бүтээл нь соёл урлагийн бодлого боловсруулагчид, соёлын ажилтан нарт нэн хэрэгтэй бүтээл юм.

Борлуулах цэг: СУИС-Соёл, урлаг судлалын хүрээлэн /СУИС хичээлийн 1-р байр 4 давхар 420 тоот/