Монголын палеонтологийн сор цуглуулга

Description

Монголын палеонтологийн сор олдворууд зурагт цомог нь эртний ургамал, амьтан, тэдгээрийн оршин тогтнож байсан орчин, өнөөг хүртэл чулуужиж хадгалагдаж ирсэн шалтгаан, байгалийн түүх, Монгол нутгаас олддог палеонтологийн бүх төрлийн олдворыг нэгтгэн хамруулсан. Уг бүтээл нь сээр нуруугүйтэн, ургамал, загас, яст мэлхий, үлэг гүрвэлийн өндөг, өндөгний үүр, үлэг гүрвэл, хөхтөн гэсэн 7 бүлэгтэй.

Ашиг тус: Үлэг гүрвэл, бусад эртний сээр нуруугүйтэн амьтад,  ургамал, яст мэлхий,  загас зэрэг амьтан, ургамлыг  латин нэр, олдсон газар, геологийн цаг хугацаатай гаргасан нь  хүүхэд залуучууд, өргөн олон нийт,  сонирхогчид бүрэн хэрэглэх боломжтой юм.