Мод тарих хөрсөн бортого

Description

Бүтээгдэхүүний танилцуулга: Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Мод тарих механикжсан технологи боловсруулах” төслийн хүрээнд модыг үрээр болон мөчрөөр үржүүлэх зорилготой бионүүрс агуулсан хөрсөн бортогыг үйлдвэрлэж байна. Бортгыг төрөл бүрийн хэмжээтэйгээр хийж, мод, бутны болон хүнсний ногооны үрслэг бойжуулах боломжтой. Орцод хөрс 60%, бионүүрс 20%, ялзмаг 10%, бордоо 10% агуулсан ба бортогонд ургуулсан мод, бутны үрслэгийг уул уурхайн нөхөн сэргээлт, салхинаас хамгаалах ойн зурвас, цөлжилтийн эсрэг ногоон байгууламж үүсгэх зэрэгт ашиглаж болно.  ХААИСургуулийн Инженер, технологийн сургууль, Төв аймгийн Заамар сум дахь Монполимет группын Тосон үйлдвэр хамтран нийт 6000 ширхэг улиас, хайлаас, бургасыг бионүүрсэн бортгонд мөчрөөр үржүүлж, биологийн нөхөн сэргээлтэнд ашиглаж байна.

Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №2522, 2016 он