• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 374696

Шоо модон тоглоом

Description

ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 4

Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ

БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг

СЭДЭВ: Шоо ба тоо тоолол

ЗОРИЛГО: Шоог нэг нэгээр нь барьж өнгө ялгаж өрөх, барих, эвлүүлэх, шооны тоог дэс дарааллаар байрлуулан өрөх, шоог ижил тоотойгоор давтан нэрлэж, зөв өрөх, тоо цээжлэх

Заах арга: Тооллын арга, үзүүлэн таниулах арга, тайлбарлах арга, урамшуулах арга

Хэрэглэгдэхүүн:

  • Шооны талуудад 1-6 хүртэлх тоо бичигдсэн, 3 өнгөөр ялгасан ба ижил өнгийн, адил хэмжээтэй 9 ширхэг шооноос бүтсэн, тусгай зориулалтын суурьтай модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
  • Шоог байрлуулах хэмжээ, ижил өнгөөр бэлтгэсэн зураг

 Аргачлал:

  • Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
  • Тоглоомыг суурийн хамт хайрцагнаас гарган, өрж байрлуулна.
  • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
  • Шоог өнгөөр ялгаж, суурь дээр нэг нэгээр байрлуулна.
  • Шооны тоог дэс дарааллаар байрлуулан өрнө.
  • Дараа нь шооны ижил тоог дээш харуулан төрөлжүүлж, нэрлэн, суурь дээр байрлуулан өрнө.
  • Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, тоолж байрлуулах, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
  • Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
  • Тоглоомоо хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.