• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 374672

Шилмүүст модны эфирийн тос

Description

Нарс модны эфирийн тос – Биологийн өндөр идэвхтэй, арьсны эмгэгшилийг эдгээх, хавдрын эсрэг, өвдөлт намдаах, тайвшруулах, астм, бронхит, хөхүүл ханиад дарах үйлдэлтэй.

Хуш модны эфирийн тос – Гоо сайхны ач холбогдол өндөртэй. Антиоксидант идэвхтэй, арьс болон үсэнд таатайгаар нөлөөлж чийгшүүлэн чангалах, арьсны бүтэц сэргээх үйлчилгээтэй.

Арцны эфирийн тос – Ил шархыг хурдан эдгээж, бөөрний зам цэвэрлэх, тайвшруулах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй.

Шилмүүс моддын холимог эфирийн тос – Шилмүүст моддын эфирийн тоснуудыг зохих харьцаагаар хольж, биологийн идэвхийг нэмэгдүүлэн, шилмүүст ойн цогц үнэрийг гаргасан бүтээгдэхүүн.

Хэрэглэх арга:

  • Суурь тос (вазелин, сүүлний тос, оливийн, кокосын тос г.м) дээр нийт жингийн 2% хүртэл нэмж түрхлэг болгон хэрэглэх.
  • Буцалсан халуун усан дээр 1-3 дусал тос дусааж, толгой дээгүүрээ алчуур нөмөрч утах.
  • Этилийн спиртны 30%-ийн уусмалд (архи) нийт эзэлхүүний 3%  хүртэл буюу 5-10 дусал нэмж, цацлага болгон ашиглах.
  • Арома диффузерт 100 мл усанд 2 дусал байхаар нэмэн, өрөө тасалгаанд өдөрт 3 удаа 30 мин-аар ажиллуулж, агаар цэвэршүүлэх.
  • Нийт давсны 2%-тай тэнцэхүйц хэмжээгээр дусааж, ваннтай усанд орох эсвэл ваннтай усанд шууд дуслаар нэмэх.

Найрлага: 100% цэвэр эфирийн тос.

Давуу тал:  Эх орны түүхий эдээс гарган авсан, исэлдэлт, бактер, мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь туршилт судалгаагаар нотлогдсон, 100% цэвэр бүтээгдэхүүн.  Гоо сайхан, эрүүл ахуй, үнэрт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжтой.

Баталгаажуулалт: “Гар ариутгах бэлдмэл” ашигтай загварын № 2214 тоот гэрчилгээ, “Шингэн арц” агаар ариутгах бэлдмэл ашигтай загварын № 2182 тоот гэрчилгээ, Нарсны эфирийн тосны MNS 2168:75 стандарт.

Үнэ: 15,000 ₮ /5 мл/, 28,000 ₮ /10 мл/

Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр