МОНГОЛ ХОНЬ ҮРЖҮҮЛГИЙН АЖИЛД ДЭВШИЛТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ МАХАН АШИГ ШИМИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Description

Махны чиглэлээр төрөлжсөн үүлдрийн генийг ашиглаж нутгийн хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэх аргыг боловсруулах нь онолын гол үндэслэл болно. Ийм эрлийзжүүлгийн үр ашиг нь оролцогч үүлдрийн хонины өсөлт хөгжилт, махан ашиг шим бүрэлдэж тогтох биологи онцлог шинжүүд эрлийз биетэд хэрхэн удамшиж нийцсэнээр тодорхойлогдоно.

Бид нутгийн Монгол үүлдрийн хонинд махны хэвшлийн Дорпер үүлдрийн хөврөл шилжүүлэн суулгаж Цэвэр дорпер үүлдрийн хоньтой болсон.

Ичээлж хадгалсан хөврөл шилжүүлэн суулгах аргаар гаргаж авсан Дорпер үүлдрийн хурган хуцаар Монгол хонийг хээлтүүлж нэгдүгээр үеийн эрлийз /F1/  гарган авсан.

Дорпер үүлдрийн хурга төрөх үедээ амьдын жин нь 5 кг, монгол хурга 3.6 кг, Дорпер х Монголын 1-р үеийн эрлийз хурга 4.9 кг байна. Дорпер хурга 6 сартайдаа амьдын жин нь 41.6, Монгол 36.7 кг, Дорпер х Монголын 1-р үеийн эрлийз 40.6 кг байна.

Үнэ: Дорпер үүлдрийн хурган хуц 3.0 сая төгрөг, Төлгөн хуц 5.0 сая төгрөг