• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 375696

Вандуйн Баялаг сорт

Description

Бүтээгдэхүүний тодорхойлолт:

  •  Ботаник нэр – Pisum arvense
  • Сортын нэр – Баялаг
  • Ургалтын хугацаа – 90-95 хоног
  • Үрийн ургац – 22-25 ц/га
  • Ногоон массын ургац – 210-240 ц/га
  • Налалт – дунд тэсвэртэй
  • Асгаралт – тэсвэртэй
  • 1000 үрийн жин – 220-230 г
  • Эзэлхүүн жин – 770 л/г
  • Уураг – 20.7 %
  • Цардуул – 24.2%

Ач холбогдол: Вандуй нь хүнс, тэжээл, агротехникийн чухал ач холбогдолтой тарималд тооцогдоно. Баялаг сортын үрэнд уураг 20-26%, цардуул 20-46%, тост бодис 0.8-1.4%, эслэг 6.0%, саахар 8.0%, үнслэг 3.3%, A, B1, B2 ба C-ийн витаминууд ба эрдсийн бодисууд агуулагдана. Вандуй нь үндсэндээ булцуу үүсгэж азот шингээгч болон ризобиум бактерийг идэвхжүүлэх учир ногоон бордуурт тариалах, бусад тарималд сайн өмнөгч болж хөрсийг азотоор баяжуулдаг.

Зориулалт: Ногоон массыг малын тэжээлийн зориулалтаар цэцэглэлтээс сүүн болцын үед хатаж ашиглахаас гадна үрийг няцалж гахай, шувуу, малд хүчит тэжээлийн зориулалтаар ашиглана.

Баталгаажилт: ХХААХҮЯ-ы дэргэдэх Улсын Сорт сорилтын зөвлөлийн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолоор “НУТАГШСАН” сортоор батлагдсан.