“Б-Субтил-99” биобэлдмэл

Description

Зориулалт: Ургамлын өвчин үүсгэгчид антагонист үйлчилгээтэй   Bacillus subtilis-ийн нутгийн омгийг  өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн бэлтгэсэн биобэлдмэл юм.
Хэрэглэх арга: 1 га-д 3-5 л тунгаар хэрэглэнэ.
Найрлага, орц:  Bacillus subtilis-ийн нутгийн омог (1мл-т 0,8-2 млрд спор) болон тогтворжуулагч бодис агуулсан цийдмэг хэлбэрийн биобэлдмэл.
Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Таримал ургамлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хөрс сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Баталгаажилт: Монгол улсын оюуны өмчийн газрын даргын 2014 оны 130 тоот тушаалаар олгогдсон.
Стандарт: Ургамлын өвчний эсрэг антагонист идэвхтэй Bacillus subtilis –ийн нутгийн омог MN99 №4030 патент