Цахим богц

Description

Бүтээгдэхүүний танилцуулга: Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Цахим богц” төслийн хүрээнд малчдыг мэдлэгжүүлэх, мэдээлэл олгох аппликейшныг хөгжүүлж байна. Цахим богц нь малчид хоорондын харилцаа, мэдээлэл солилцох мөн тэднийг мэдлэгжүүлэх зорилготой бөгөөд мэдээ мэдээллийн хөгжүүлэлтийг төслийн багийн хамт олон хийнэ. Одоогийн Монголын нүүдлийн мал аж ахуйд тулгамдаж байгаа, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа мэдээллүүдийг тус аппликейшнд оруулах ба үүнд байгалийн нөөцийн асуудал, цаг агаарын өөрчлөлт, бэлчээрийн менежмент, сүргийн бүтэц, тэжээл, малын эрүүл мэнд, өрхийн үйлдвэрлэл мөн малчдын чөлөөт цагийг өнгөрүүлэх булан зэрэг багтана.  Тус аппдикейшн нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүч, хөдөлмөрөө хоршихыг урамшуулах, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх аргыг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг дэмжих замаар малчдын тав тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, мал аж ахуйг эрсдэл багатай, баталгаатай хөгжүүлэхэд тус нэмэр болно гэж үзэж байна.

Аппликейшны агуулга /Анхны загвар 1.0.0/

Хэрэглэгчийн заавар:

  • Идэвхижүүлэгчид – таблетын агуулгыг хэрхэн шинэчлэх тухай
  • Малчин зөвлөхүүд – ДМҮТ-ийн таблетыг хэрхэн идэвхижүүлэлт хийж мэдээллийг малчдад хүргэх тухай
  • Малчид – Хэрхэн мэдээллийг авч, санал хүсэлт гаргах тухай

Техникийн чанартай мэдээлэл:

  • Бэлчээрийн менежмент
  • Сүргийн бүтэц
  • Мал үржил
  • Мал маллах арга техник
  • Тэжээл, Тэжээлийн ургамал
  • Малын эрүүл мэнд:
    • Гарын авлагууд
    • Ж-мобайлаас боловсруулсан малын өвчин таних аппликейшн
  • Үйлдвэрлэлийн орц, тоног төхөөрөмжийн каталоги

Хоршоодтой холбоотой мэдээллүүд:

  • Өрхийн санхүү, эдийн засаг
  • Зах зээлийн мэдээлэл

Цаг агаарын мэдээлэл

Малчдын бүлэгт зориулсан мэдээ

  • Орон нутгийн төр засгийн бодлоготой холбоотой мэдээ, мэдээлэл
  • Малчдын мэдээлэл солилцох цэг (зураг, дүрс бичлэг, мессеж, дуут бичлэг)

Чөлөөт цаг булан

  • Хоолны жор
  • Хөгжим
  • Шүлэг, яруу найраг

Тоглоом, Толь бичиг (Англи, Орос)

Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №9492, 2017 он