Description
Газрын доройтол, цөлжилт идэвхтэй явагдаж буй Монгол орны төвийн бүс нутагт байгуулсан Элсэн тасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны суурин”-ыг түшиглэн газар элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах, бэхжүүлэх, ургамалжилтыг байгалийн яасаар нөхөн сэргээх туршилтуудыг хийж гүйцэтгэхэд оршино.
Шинэлэг тал: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурван булаг, Рашаант сумдын нутгийг дамнан орших Тарна, Их монгол элсний заагт байгуулсан суурины туршилтын талбайд 10 га талбай бүхий ургамалгүй манхан элсэнд сүрлээр механик хамгаалалт хийж туршив. Мөн манхан элсний салхин дээд талд ойн зурвас байгуулав. Энэхүү ойн зурваст Улиас, Хайлаас, Бургас тус бүр 2 эгнээ, эгнээ хоорондын зай 5 м, мод хоорондын зай 3 м -ээр нийт 240 ш тарьц, суулгац суулгав. Харин дундын хамгаалалтыг 50-80 см ургах намхан сөөгөөр ойн зурвасаар байгуулах шийдлийг санал болгож байгаа бөгөөд энд Харганын суулгацыг 5 эгнээгээр, эгнээ хоорондын зай 3м байхаар, мод хоорондын зай 2м байхаар нийт 300 ш тарьц тарьсан. Дараагийн шат нь ургамлан нөмрөгийг сэргээх, урт хугацааны мониторинг хийх ба үүний тулд суурин судалгааны суурины гурван өөр байршилтай, тодруулбал 25 м2 хоёр ширхэг, 64 м2 бүхий нэг ширхэг, нийт 3 хашааг тус бүрд доорх солбилцолд байгуулсан.
Давуу тал: Хөдөлгөөнт сул элсийг бэхжүүлэх үндсэн 3 төрлийн арга бий. Үүнд: ургамалжуулан бэхжүүлэх биологийн буюу шим (живые) хамгаалалт, элдэв материал ашиглаж саад бэхлэлт хийж бэхжүүлэх механик буюу шим бус (мертвые) хамгаалалт, химийн барьцалдуулагч бодис шүршиж бэхжүүлэх техник-химийн арга болно.