Description
Энэхүү нэг сэдэвт бүтээлээр Монгол хэлний үг бүтээх үндсэн арга болох дагаврын болон үг нийлэх арга нь нэр томьёо бүтээхэд ямар утга, давтамжтай, аль салбарын нэр томьёо бүтээхэд оролцож буйг Text Stat программаар тооцоолон гаргасан. Тооцоолохдоо 116461 орчим нэр томьёог багтаасан “Орос монгол нэр томьёоны толь” гурван ботийн сан болон холбогдох салбарын нэр томьёоны толиуд, УНТКМ зэргийг ашиглалаа.
Энэхүү бүтээл нь монгол хэлний үгийн санг дагавраар болон нийлэмж үгээр бүтсэн нэр томьёо хэрхэн баяжуулж байгааг тэдгээрийн бодит баримтад тулгуурлан судлахын сацуу хэл шинжлэлийн үүднээс буруу үүссэн бүтцийг засаж залруулах санал дэвшүүлснээрээ шинэлэг юм.