Уургийн агууламж өндөртэй хорголжин тэжээл

Description

Монгол Улсын Ашигтай Загварын гэрчилгээ №3257

Тодорхойлолт: Тэжээлийн буурцагт ургамлаар 18, 20, 22 хувийн  протеины агууламж төрөл бүрийн малд зориулан 3 төрлийн жорыг боловсруулав. Эдгээр жор нь Монгол улсын MNS 2607:2008 стандарт бүхий бүрэн найрлагат багсармал тэжээлтэй харьцуулахад 5.8-9.5 хувиар протеины агууламж  өндөртэй, 2.5-2.9 хувиар эслэг багатай байна.

Зориулалт: Бүх тарлийн малд зориулсан уурагт нэмэгдэл тэжээл

Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Царгасны хорголжин тэжээлээр өвлийн улиралд сүүний чиглэлийн Алатау үүлдрийн үнээг тэжээхэд сүүний гарц 2.14 литр буюу 26.7 хувиар нэмэгдэж байв. Харин сүүнд агуулагдах тослогын хэмжээ 0.4 буюу 12.5 хувиар, тосгүй хуурай бодис 0.7 ба 8.4 хувиар, уураг 0.1 хувиар тус тус нэмэгдсэн бол малын эрүүл мэндийг тодорхойлдог үзүүлэлтийн нэг болох цахилгаан дамжуулах чадвар 0.1 хувиар буурсан үзүүлэлт ажиглагдаж байв. Мөн бэлчээрийн маллагаатай өсвөр үхэрт царгасны хорголжин тэжээлийг амьдын жингийн 20%-тай тэнцэх хэмжээтэй нэмэгдлээр өгөхөд хоногийн нэмэгдэл жин 0.22 граммаар нэмэгдэж байв.

Хэрэглэх арга: Саалийн үхэрт хоногт 3.0 кг, өсвөр үхэрт 2.6 кг тэжээлийг малын хоногийн нормд тулгуурлан услахаас өмнө, оройд хуваан өгнө.

Борлуулах цэг: ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн