МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ

Description

Монгол орны үлэг гүрвэлийн түүхэн хөгжлийн явцад цэрдийн үе шат яруу тод тусгалтай онцгой байр суурийг эзэлдэг. Энэ цаг үед хамаарах үлэг гүрвэлийн сор олдворуудыг дээжлэн үзэгчдэд хүргэхдээ үлэг гүрвэл гэж юу болох, эртний тивүүдийн хөдөлгөөн, үлэг гүрвэлийн яс хэрхэн чулууждаг, геологийн цаг тоолол, Монголын үлэг гүрвэлийн олдворт газрууд, Монголын үлэг гүрвэлийн судалгааны түүх, үлэг гүрвэлийн үеийн ургамал, амьтан зэргийг шинжлэх ухаан- танин мэдэхүйн тайлбартайгаар бэлтгэсэн болно. Нийт 8 хэсгээс бүрдэх уг бүтээлд үлэг гүрвэлийг амьдарч байсан цаг үеэр нь 4 бүлэгт ялгаж нэмэлтээр үлэг гүрвэлийн өндөг, зулзагын талаар тусгайлан бүлэг болгосон байна.

Ашиг тус: Монголын үлэг гүрвэлийн голлох олдворуудыг монгол хэл дээр тайлбарлан гаргасан нь хүүхэд залуучууд, энэ чиглэлийн судлаачид, сонирхогчид өргөнөөр хэрэглэх бүрэн боломжтой юм.