“Соёлын үйлчилгээний хүртээмж” судалгааны тайлан

Description

Танилцуулга: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Соёлын үйлчилгээний хүртээмжийн судалгаа” төслийг 2018-2019 онд хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд соёлын төв, соёлын ордоны үнэлгээ, стандартын санал, сургалтын жишиг арга зүй, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн санал, зөвлөмжийг боловсруулсан. “Соёлын үйлчилгээний хүртээмж” төслийн судалгааны тайлангийн эхний 2 бүлэгт Соёлын үйлчилгээний хүртээмжийн хэрэглэгч, экспертийн судалгааны нэгтгэл, контент анализын нэгтгэл, чөлөөт ярилцлагын нэгтгэл, үр дүнг нийтлэснээрээ онцлог. 3-р бүлэгт Соёлын төв, соёлын ордны үйл ажиллагаа, үйлчилгээний өнөөгийн байдалд анализ хийж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар санал зөвлөмжийг, 4-р бүлэгт Соёлын үйлчилгээний үр дүнг үнэлэх аргачлал, үйл ажиллагаа, үйлчилгээг боловсронгуй болгох санал зөвлөмжийг, 5-р бүлэгт Соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааг стандартчилах нь; өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагыг тусгаж, 6-р бүлэгт төслийн хүрээнд хийсэн судалгаанд үндэслэн соёлын үйлчилгээний хүртээмжийн дүгнэлт, санал, зөвлөмжийг тусгасан.