Smart-Chip

Description

Бүтээгдэхүүний танилцуулга: Судалгаагаар нийслэлд амьдарч байгаа нийт өрхийн 174,491 өрх нь нийтийн зориулалттай орон сууцанд, 3664 өрх нь амины орон сууцанд, 107,878 өрх нь гэр хорооллын байшинд, амьдарч байна. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, яаралтай тусламж үзүүлэх цагдаагийн дуудлага, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, галын яаралтай дуудлагад алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд орон сууцны чиптэй орц, авто зогсоолын автомат хаалтууд өдөр тутамд саад учруулж байдаг.

Шуурхай удирдлагын төвд ирсэн яаралтай тусламжийн дуудлага нь хүний амь нас эд хөрөнгөтэй шууд хамааралтай байдаг учир цаг минут хамгийн үнэтэй чухал юм. Орон сууцны чиптэй орц, авто зогсоолын автомат хаалтууд, чиптэй цахилгаан шат их цаг алдуулдаг нь судалгаагаар гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд байрлах бүх орон сууцны чиптэй орц, авто зогсоолын автомат хаалтууд таарах “СМАРТ-ЧИП” нь энэ асуудлыг шийдвэрлэж чадах юм.

Төсөл хэрэгжсэнээр яаралтай дуудлагаар ажиллах жолооч, алба хаагч, эмч нар харуул, жижүүр, дуудлага өгсөн иргэнийг хүлээх шаардлагагүйгээр тухайн орон сууц, объектруу өдөр шөнийн аль ч цагт саадгүй шууд нэвтрэх боломжийг олгох юм. “СМАРТ-ЧИП” нь яаралтай тусламжийн автомашинд заавал байх хэрэгсэл болж орох ба үүнтэй холбогдуулан “СМАРТ-ЧИП”-г хэрэглэх үндэслэл журам шинээр батлагдах юм.

Чиптэй орон сууцны хаалга, орон сууцны хороолол болон автомашины зогсоолын автомат хаалт, чиптэй цахилгаан шат нь тус тусдаа чип, удирдлагаар ажилладаг бусад ижил төрлийн хаалга, хаалтад таардаггүй. Тухайн орон сууцны хорооллын оршин суугчдад байдаг ба яаралтай тусламжийн чиг үүрэг бүхий албадад байдгүй. “СМАРТ-ЧИП” нь эдгээр удирдлага, чипийг нэгтгэж нэг систем удирдлагатай төхөөрөмж болгох юм. Энэ нь Улаанбаатар хотод байрлах бүх орон сууцны чиптэй орц, орон сууцны хороолол, нийтийн авто зогсоолын автомат хаалтууд, чиптэй цахилгаан шатанд таардаг байх нь “СМАРТ-ЧИП” -ийн шинэлэг, дэвшилттэй тал юм.