Description
Нарс модны эфирийн тос – Биологийн өндөр идэвхтэй, арьсны эмгэгшилийг эдгээх, хавдрын эсрэг, өвдөлт намдаах, тайвшруулах, астм, бронхит, хөхүүл ханиад дарах үйлдэлтэй.
Хуш модны эфирийн тос – Гоо сайхны ач холбогдол өндөртэй. Антиоксидант идэвхтэй, арьс болон үсэнд таатайгаар нөлөөлж чийгшүүлэн чангалах, арьсны бүтэц сэргээх үйлчилгээтэй.
Арцны эфирийн тос – Ил шархыг хурдан эдгээж, бөөрний зам цэвэрлэх, тайвшруулах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй.
Шилмүүс моддын холимог эфирийн тос – Шилмүүст моддын эфирийн тоснуудыг зохих харьцаагаар хольж, биологийн идэвхийг нэмэгдүүлэн, шилмүүст ойн цогц үнэрийг гаргасан бүтээгдэхүүн.
Хэрэглэх арга:
- Суурь тос (вазелин, сүүлний тос, оливийн, кокосын тос г.м) дээр нийт жингийн 2% хүртэл нэмж түрхлэг болгон хэрэглэх.
- Буцалсан халуун усан дээр 1-3 дусал тос дусааж, толгой дээгүүрээ алчуур нөмөрч утах.
- Этилийн спиртны 30%-ийн уусмалд (архи) нийт эзэлхүүний 3% хүртэл буюу 5-10 дусал нэмж, цацлага болгон ашиглах.
- Арома диффузерт 100 мл усанд 2 дусал байхаар нэмэн, өрөө тасалгаанд өдөрт 3 удаа 30 мин-аар ажиллуулж, агаар цэвэршүүлэх.
- Нийт давсны 2%-тай тэнцэхүйц хэмжээгээр дусааж, ваннтай усанд орох эсвэл ваннтай усанд шууд дуслаар нэмэх.
Найрлага: 100% цэвэр эфирийн тос.
Давуу тал: Эх орны түүхий эдээс гарган авсан, исэлдэлт, бактер, мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь туршилт судалгаагаар нотлогдсон, 100% цэвэр бүтээгдэхүүн. Гоо сайхан, эрүүл ахуй, үнэрт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжтой.
Баталгаажуулалт: “Гар ариутгах бэлдмэл” ашигтай загварын № 2214 тоот гэрчилгээ, “Шингэн арц” агаар ариутгах бэлдмэл ашигтай загварын № 2182 тоот гэрчилгээ, Нарсны эфирийн тосны MNS 2168:75 стандарт.
Үнэ: 15,000 ₮ /5 мл/, 28,000 ₮ /10 мл/
Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр