Навч, шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak) эрвээхийн биологи-экологи хамгаалах арга хэмжээ

Description

Бүтээгдэхүүний танилцуулга:

Манай орны ойг бүрдүүлэгч үндсэн мод шинэс  бөгөөд шинэсэн ой зонхилдог. Манай орны шинэсэн ойд 6 зүйл эрвээхий тархаж газар нутаг, уур амьсгал,ойн хэв шинжийн ялгаа, онцлогоос шалтгаалж нэг зүйл эрвээхийн олшрол буурч байхад нөгөө зүйл эрвээхийн олшрол эхэлж тэдгээр нь олшролын үеэр ялгаатай тул 2-3 зүйл эрвээхийн олшрол давхцалгүйгээр дараалсан голомт буй болж ой модондоо хөнөөл учруулж  байна.Ойн нөөцийг нэмэгдүүлэх,хамгаалах ажлын нэг хэсэг нь ойд хөнөөл учруулагч навч шилмүүсээр хооллодог Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak)  эрвээхийн биологийн онцлогийг  тодорхой бүс нутгийн нөхцөлд судлан тогтоож энэ үндсэн дээр  тухайн шавжаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй авч явуулах юм.

 “Навч, шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak)  эрвээхийн   биологи-экологи хамгаалах арга хэмжээ” ном нь  тухайн зүйл хөнөөлт шавжийн үржин олшрох зүй тогтол, биологи-экологи, олшрол,олшролын үе үеэлбэр, дараалал, олшролд  нөлөөлөх хүчин зүйл (уур амьсгал, махчин шимэгч шавж) шавжийн ойд учруулах хор хөнөөл,хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний үндэслэл боловсруулах зэрэг асуудлуудыг дэвшүүлэн бичсэн юм. Энэхүү номонд Навч шилмүүсний хөнөөлт шавж Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak)  эрвээхийн  ангилал зүй,бие бүтцийн онцлог, бодгаль биеийн бойжилт( фенологи),тухайн зүйл эрвээхийн экологи, тархалт, олшрол, олшролд гөлөөлөх хүчин зүйл,олшролын үе үеэлбэр, олшролын дараалсан голомт зэрэг биологи-экологийн судалгааны асуудлыг бүрэн тусгасан. Мөн Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak)  эрвээхийн учруулах хөнөөл, энэ эрвээхийн голомт дахь модлог идэшт шавж , энэ эрвээхийн хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний үндэслэлийг боловсруулж номондоо оруулж бичсэн. Якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak)  эрвээхийн хүрэнцэрт бактерын бэлдмэлийн үйлчилгээг туршсан дүнгээс тусгаж оруулсан. Энэ номыг  навч шилмүүсний бусад хөнөөлт шавжийн төлөөлөл болгон ашиглах бүрэн боломжтой юм.