“ГРИЙН” Биобэлдмэл

Description

Зориулалт: Монгол орны хөрснөөс ялгаж авсан Metarhizium anisopliae мөөгөнцрийн G09/22 омгийг ашиглан гаргасан. Бэлчээрийн хөнөөлт царцаа болон бөөс, бясаа, сибирийн болон өрөөсгөл хүр эрвээхэй, якобсоны  төөлүүрч эрвээхэйтэй тэмцэхэд хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
  • Ойд-2х1013спор/мл
  • Бэлчээрт-4х107спор/мл
  • Ногоон байгууламжинд- 2х1013спор/мл
  • 1 га-д 1-3 л тунгаар хэрэглэнэ.
Найрлага, орц: 
  • Идэвхитэй нэгдэл: Metarhizium anisopliae G09/22 омог
  • Баталгаат Петрийн аяган дахь тоо: 109 CFU/g
  • Баталгаат спорын тоо: 1×109 CFU/g
Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол:
  • Хүн, байгаль орчин, бүлээн цуст амьтанд хоргүй
  • Түүхий эдийн олдоц их
  • Импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ хямд
Баталгаажилт: Монгол Улс. Шинэ бүтээлийн патент №440
Стандарт: Хөнөөлт шавьжтай тэмцэх “Грийн” биобэлдмэл. Техникийн шаардлага 2014 оны 12 сарын 29-нд батлагдсан.