Description
Эмчилгээний шаврын усанд уусдаг эрдэс давс болон органик бодис агуулсан бэлдмэл. Эмчилгээний шавар тавих боломжгүй хавсарсан оноштой өвчтөнд хэрэглэх боломжтой. Энэхүү бүтээгдэхүүнийг шавшлагын болон электрофорезийн гэсэн 2 аргаар хэрэглэнэ.
Шавшлагын уусмалын зориулалт, хэрэглэх арга: Эмчилгээний шаврын усан хандын шавшлагын бэлдмэлийг булчин тогтолцооны болон яс, холбогч эдийн өвчинд шавших, жин тавих зэргээр хэрэглэнэ. Савласан бэлдмэлийг 200 г цэвэр усанд найруулан хэрэглэнэ.
Электрофорезийн бэлдмэлийн зориулалт, хэрэглэх арга: Эмчилгээний шаврын усан хандын шавшлагын бэлдмэлийг электрофорез эмчилгээнд хэрэглэнэ. Савласан бэлдмэлийг 200 г цэвэр усанд найруулан хэрэглэнэ.
Найрлага: Натри, кали, кальц, магни, аммони, хлор, сульфат, карбонат, бикарбонат, сульфат зэрэг анион, катионууд (10-30 г/л)-аас гадна органик нүүрсустөрөгчид, карбон хүчил тэдгээрийн эфирүүд, диалкилфталатууд болон бусад хүчилтөрөгч агуулсан органик нэгдлийг бага тунгаар (2-3 мг/л) агуулна.
Баталгаажуулалт: Шинэ бүтээлийн №3968 тоот патент, MNS 6393:2013 стандарт, “Эмчилгээний шаврын усан хандын бэлдмэл үйлдвэрлэх ” технологийн заавар
Үнэ: Шавшлагын бэлдмэл 3500 ₮ , Электрофорезийн бэлдмэл 2500 ₮
Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр