Description
Аливаа улсын гадаад харилцааны гол чиглэл бол “Ардын дипломат” хэмээн нэрлэгддэг иргэд хоорондын харилцаа байдаг билээ. Дэлхийн дайны дараах түүхэн эгзэгтэй цаг үед үзэл суртлаар зааглагдсан хоёр системийн төлөөлөл болж байсан ч Монгол, Японы ард түмний дунд тогтож байсан ардын дипломат харилцаа чухал байр суурь эзэлж, өнөөдөр ч үргэлжилсээр буйг энэхүү бүтээлээ толилон харах боломжтой юм.