Description
ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 3
Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ
БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг
СЭДЭВ: Бүхэл ба хэсгийн тухай
ЗОРИЛГО: Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсийг таних, нэрлэх, эвлүүлэх, хэсгүүдэд хуваах,
өнгөөр ялгах, бүхэл ба хэсгийн тухай мэдэх
Заах арга: Үзүүлэн таниулах арга, тайлбарлах арга, урамшуулах арга
Хэрэглэгдэхүүн:
- Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн, шар, улаан, ногоон, хөх 4 өнгөөр ялгасан, суурь тавиур бүхий модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
- Модон тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зураг
Аргачлал:
- Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
- Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган байрлуулна.
- Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
- Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн тоглоомыг өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулна.
- Дараа нь ижил өнгийн дүрсүүдийг хэсэг бүрээс ялгаж байрлуулна.
- Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, бүхэл болгон нэгтгэж байрлуулах, дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн хэлбэр, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
- Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
- Тоглоомоо суурь дээр зөв байрлуулж, хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.