“Буган халиун” үүлдрийн хэсгийн үхэр

Description

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 6 сарын 17-ны өдрийн А-218 дугаар тушаалаар уг үхрийг сүү-махны чиглэлийн үүлдрийн хэсгээр баталж “Буган халиун” гэж нэрлэсэн юм.

Тодорхойлолт: Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд /хуучин нэрээр/ Монгол үхрийг Алатау үүлдрийн үхрээр сайжруулах үржлийн ажлыг 1957 оноос системтэйгээр эхлүүлж, олон арван жил явуулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн ажлын үр дүнд манай орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, өсөн үржиж, ашиг шимээ өгч байгаа Монгол үхрийн тэсвэрт чанар, сайжруулагч үүлдрийн ашиг шим арвин өгөх генетик чадамжийг шингээсэн өвөрмөц онцлог бүхий биеэ даасан сүрэг бий болж 2019 оны мал тооллогын дүнгээр зөвхөн энэ аж ахуйд 23 мянга гаруй шинэ үхэр сүрэг бий болсон байна.

Зориулалт: Сүү-махны чигэлээр өсгөн үржүүлэх, монгол үхрийн сүү болон мах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор селекцийн үндсэн материал болгон ашиглах.

“Буган халиун” үүлдрийн хэсгийн үхэр нь

  • Биеийн хийц, галбирын хувьд Монгол үхрээс харьцангуй том.
  • Фермерийн нөхцөлд Буган халиун үнээ саалийн 305 хоногт дунджаар8 хувийн тослогтой 2367 литр сүү өгч байгаа нь Монгол үүлдрийн үнээнээс 3 дахин их, амьдын жингээр 15-18 хувиар илүү байдаг.
  • Сүргийн нөхөн үйлдвэрлэлийн судалгаагаар сүүлийн 5 жилийн дунджаар төл бойжилт 100 эхээс 92.9, хээл хаялт 0.62, сувайралт 6.2, нас гүйцсэн болон өсвөр үхрийн зүй бус хорогдол 2.3, төлийн хорогдол 4.5 хувь байдаг.
  • Үр ашгийг тооцоход урин дулааны улиралд 80 гаруй, хүйтэн сэрүүний улиралд 30 орчим хувийн ашигтай байдаг онцлогтой юм.

Хот суурин газрын хүн амын сүү цагаан идээний хэрэгцээг хангахад улирлын хамааралгүйгээр жилийн турш тасралтгүй сүү нийлүүлж байгаагаар нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой.