“BT- MN01” Биобэлдмэл

Description

Зориулалт: Бэлчээр, ой, хүнсний ногооны талбайн хөнөөлт шавьж болох Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantriadispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), Байцааны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг хайрсан далавчтаны багийн шавьжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй
Хэрэглэх арга: 1 га-д 3-4 л тунгаар хэрэглэнэ.
Найрлага, орц:  Bacillus thurengiensis MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл юм.
Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Бэлчээр, ой, хүнсний ногооны талбайг хөнөөлт хайрсан далавчтаны багийн шавьжаас хамгаалах зориулалттай
Баталгаажилт: Оюуны өмчийн газраас: “Нутгийн омог Bacillus thuringiensis var Dakota-MN01” нэртэй №4209 шинэ бүтээлийн патент авч баталгаажуулсан.
Стандарт: Хайрсан далавчтаны багийн хөнөөлт шавьжтай тэмцэх “Bt-MN01” биобэлдмэл. Техникийн шаардлага. MNS 6543 : 2015