Description
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран “Дэлхийн өв: Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар орчны бүсийн түүх соёлын өвийн судалгаа” төслийн хүрээнд туурвисан энэхүү эмхэтгэлд Монгол улсын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивт хадгалагдаж буй Чингис хааны өв, соёлд холбогдох 110 баримтуудыг кирилл үсэгт хөрвүүлэн, эрдэм шинжилгээний тайлбар хийж, уг эхийн хуулбарынх нь хамт оруулжээ. Монголчуудын оюун санааны хүрээнд Чингис хааны эзэлж байсан байр суурь, түүхэн цаг үеүдэд Монголын төр засгаас Чингис хааны талаар баримталж байсан бодлого, гаргасан шийдвэр болон Чингис хааны өв соёлд холбогдох энэхүү ховор чухал баримт сурвалжууд нь эрдэмтэн судлаачдын төдийгүй өргөн олон уншигчдад нэн сонирхолтой бүтээл болжээ.
Эмхэтгэсэн: Г.Мягмарсамбуу, Г.Цэрэнсугар