АЛЬПИН ҮҮЛДРИЙН ЯМААНЫ СҮҮГЭЭР ШИНЭ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ НУТАГШУУЛСАН ТЕХНОЛОГИ

Description

Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын Даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/56 тоот тушаал. Зохиогчийн эрхийн гэрчилгээ  Дугаар: 10639

Тодорхойлолт: Монгол оронд нутагшуулж буй Альпин үүлдрийн ямааны сүүгээр бяслаг үйлдвэрлэх (Чеддар, Моззарелла, Свисс, Коттаже) боломжийг тооцоолоход гарц 16.73-34.39% байсан. Альпин үүлдрийн ямааны сүүгээр Франц улсын технологи болон анхдагч өсгөвөр ашиглан бяслаг хийж туршив. Бяслаг нь хадгалалт даах чадвар бага зэрэг сул боловч амт, чанарын  хувьд адил төсөөтэй байсан учир манай оронд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Фета, Брие бяслаг хийх технологийн горим боловсруулан Франц улсын бяслаг хийх технологийг Монгол оронд нутагшуулах боломжтой гэж үзсэн.

Зориулалт: Сувилалын шинж чанар өндөртэй, импортыг орлохуйц сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг нутагшуулах

Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Сувилалын шинж чанар өндөртэй, импортыг орлохуйц сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг нутагшуулах ажлын үндэс

Хэрэглэх арга: Шинэ нэр төрлийн импортыг орлох сүүн бүтээгдэхүүн болох Брие, Фета бяслаг үйлдвэрлэлд

Борлуулах цэг: Юу Энд Эй Мон ХХК