МЭНДЧИЛГЭЭ
Шинжлэх ухаан, технологийн салбарт эрдэм мэдлэг, цаг хугацаа, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаачид та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Монгол Улсын хөгжлийн бодлогын үндэс нь шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан хөгжил бөгөөд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг зөвхөн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх замаар тогтвортой ирээдүйг бүтээх билээ.
Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгааг гүйцэтгэх, үндэсний болон шинжлэх ухаан, технологийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжилт олгох, үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээ, бодлого төлөвлөлтөд нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан нь шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээний бодлого, санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох, төслийн хэрэгжилтийг цахимжуулах, шинэчлэхэд анхаарах, судалгааны үр дүн, чанарыг дээшлүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегийн зорилттой уялдуулах, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг төлөвшүүлж, хариуцлага, үр дүнг чухалчилсан шинэ механизмыг бүрдүүлэх болно.
Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан нь зөвхөн санхүүжүүлэгч байгууллага бус, харин шинжлэх ухаан, инновацын бодлого хэрэгжүүлэгч байгууллагын гол түшиц байхыг эрмэлзэнэ. Монголын эрдэмтэн судлаачдын оюуны хөрөнгө, судалгааны шинэ үр дүн, хамтын хүчин чармайлт бол улсын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн баталгаа байх болно.
Та бүхэнтэй хамтран ажиллаж, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргахад хамтдаа бодит ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна.
Улсын хөгжил – Шинжлэх ухаанаас эхтэй
Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албаны дарга Б.Бат-Эрдэнэ