Сангийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинжлэх ухаан, технологийн санхүүжилт, үр дүнд суурилсан санхүүгийн хяналтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэн тайлагнах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.