Description
Монгол улсад анх удаа үндэсний утга зохиол, уран сайхны сэтгэлгээний хөгжлийн түүхийг нэгдсэн тогтолцоонд нь авч үзэж, үнэт зүйлийг нь тодорхойлж, Монголын уран зохиол бус нийт монгол туургатан хийгээд өрнө дорнын соёлын нэгдмэл харилцаа хүрээнд уламжлал шинэчлэлийн хандлага, явцыг тодруулан өгч, Монгол үндэстний соёл танин мэдэхүйн сэтгэлгээний түүхэн хөгжил, шинэчлэлт чанар, нийгэм гоо зүй уран сайхны үнэлэмж хэрхэн хөгжсөнийг нээн харуулсан юм. Уг бүтээл нь бичгийн уран зохиол бус аман зохиол аман соёл болон дэлхийн утга зохиолын түгээмэл хандлагатай анх удаа зэрэгцүүлэн үнэлж байгаа төдийгүй сургалт судалгаа заах арга бүх нийтийн утга зохиолын боловсролыг ахиулан дээшлүүлэх талаараа ач холбогдолтой билээ. (хэвлэлд шилжүүлсэн)