Description
ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 4
Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ
БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг
СЭДЭВ: Шоо ба тоо тоолол
ЗОРИЛГО: Шоог нэг нэгээр нь барьж өнгө ялгаж өрөх, барих, эвлүүлэх, шооны тоог дэс дарааллаар байрлуулан өрөх, шоог ижил тоотойгоор давтан нэрлэж, зөв өрөх, тоо цээжлэх
Заах арга: Тооллын арга, үзүүлэн таниулах арга, тайлбарлах арга, урамшуулах арга
Хэрэглэгдэхүүн:
- Шооны талуудад 1-6 хүртэлх тоо бичигдсэн, 3 өнгөөр ялгасан ба ижил өнгийн, адил хэмжээтэй 9 ширхэг шооноос бүтсэн, тусгай зориулалтын суурьтай модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
- Шоог байрлуулах хэмжээ, ижил өнгөөр бэлтгэсэн зураг
Аргачлал:
- Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
- Тоглоомыг суурийн хамт хайрцагнаас гарган, өрж байрлуулна.
- Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
- Шоог өнгөөр ялгаж, суурь дээр нэг нэгээр байрлуулна.
- Шооны тоог дэс дарааллаар байрлуулан өрнө.
- Дараа нь шооны ижил тоог дээш харуулан төрөлжүүлж, нэрлэн, суурь дээр байрлуулан өрнө.
- Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, тоолж байрлуулах, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
- Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
- Тоглоомоо хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.