Шинэ Ангирт ХХК

“Шинэ ангирт” ХХК-иас “Эгэл маалингын үрийн тосоор зохицуулах үйлдэл бүхий хүнс үйлдвэрлэх технологи” төслийн хүрээнд гаргаж авсан Омега-3, 6, 9 тос гарган авчээ. Тус компанийн захирал А.Баатаржав, “Маалинга нь хүн төрөлхтний хамгийн эртний тарималжуулсан ургамлын нэг юм. Тосны маалингыг ОХУ, Канад, Казахстан, Укриан, БНХАУ, Австралид өргөн тариалдаг. Бид хоёр жилийн өмнөөс инновацийн төсөл хэрэгжүүлж тосны маалингыг Ховд, Дорнод, Дархан-Уул, Төв аймгийн Батсүмэр, Архуст суманд тариалж эхэлсэн. Ургамлаа тарьж, үрийг нь ялгаж авсны дараа Омега-3, 6, 9 ханаагүй тосны хүчлийг өөртөө агуулсан тос гарган авч байна. Өнгөрсөн жилийн ургацын тосноос Германд шинжилгээ хийлгэхэд Омега-3 тосны агуулга 62.6 хувьтай гарсан. Тосны шахцаа ашиглан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хөх тарианы гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна”

    Нунтаг маалингын

    25,000 ₮

    Маалингын үрийн нунтагийн ашиг тус :

    Маалингын үрэнд агуулагдаж буй тосыг нь шахаж авсанаар үрэнд агуулагдаж байсан уургийн хэмжээ ойролцоогоор тавин хувь нэмэгдэж 33,51-34,0 %  болсоноор энэ үрийн үлдэгдлийн  гурил нь  бусад хүнсний бүтээгдэхүүнүүдээс уургийн агуулгаар харьцуулашгүй өндөр тэжээлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болж байна. Мөн маалингын үрэнд агуулагдаж байгаа бусад нэгдлүүд , витаминууд ба элементүүд мөн тодорхой хэмжээгээр агуулагдаж үлдсэн болно.

    Энэхүү бүтээгдэхүүнийг цагаан хоолтон хүмүүс хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр өдөрт авах ёстой уургийн  ихэнх хэсгийг авах бүрэн боломжтой тэжээллэг чанар өндөртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

    Хэрэглэх заавар: Өдөр бүр 2-3 хоолны халбага . Цагаан хоолтон хүмүүс илүү хэмжээгээр хэрэглэх боломжтой.  Мөн дангаар нь буюу бусад ургамалын үрнүүдийн хамт  тараг, жимсний шүүс , чанамал ба бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд хольж хэрэглэхээс гадна нарийн боов, талхны төрлийн жигнэмэг бүтээгдэхүүнүүдэд нэмэлт байдлаар ашиглах боломжтой.

    Савны амыг онгойлгосноос хойш хөргөгчид хадгална.

    Гэрэл ба  агаар үл нэвтрэх давхар хамгаалалт бүхий уут нь тухайн бүтээгдэхүүн буй ашигт бүрдэлүүдийн тэжээллэг шинж чанаруудыг хадгалах ба удаан хугацаагаар хэвийн , шинээрээ  байлгахад туслана.  Хадгалахын тулд  савнаас агаарыг шахаж гаргасны дараа   амсарыг нь сайн хааж өгнө. Савыг онгойлгосноос хойш 3-4 сарын дотор гүйцэд хэрэглэж дуусгах  нь чухал. Хадгалалтын хугацааг уртасгахын тулд хөлдөөж хадгалах боломжтой.

    Хүнсний Эрдэм шинжилгээ,үйлдвэрлэлийн “САМО” Институтийн ХШНЛабораторийн ба ШУТИС-ын Хүнс судлалын Эрдэм шинжилгээний төвийн сорилтуудын дүн :

    Шинжилсэн үзүүлэлтүүдийн нэр,хэмжих нэгж Шинжилгээний арга Стандарт шаардлага Үр дүн
    1.Чийглэг , % MNS0254-3 : 1996 5,09 – 7,0
    2. Тослог, % MNS0342 : 1984 13,4 - 20,65
    3.Нүүрс ус , % FRC-WI-ChemS-MA-09 16,9
    4. Уураг , % MNS0254.6 : 1979 33,51 – 34,0
    5.Үнслэг , % MNS ISO 2171 : 2002 4,9 – 6,32
    6. Эслэг , % MNS 4264:1995 21,0
    7.Илчлэг, ккал MNS 5035:2001 419,4

    Зохиогч: Шинэ ангирт ХХК
    Вэб сайт: Deegii Tumen , Shine Angirt LL /Facebook хаяг/
    Утас: 99116340 , 88187943,99085020 ,99291054
    Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн хойт талын Галерей худалдааны төвийн 2 давхарт байрлах Монгол бүтээгдэхүүнүүдийн дэлгүүрт Маалингын багц бүтээгдэхүүнийг
    И-мэйл: batarj@yahoo.com ; batarjavirmed@gmail.com
    1
    (1)

    Маалингын тос

    25,000 ₮

    Хэрэглэх заавар: Өдөрт цайны (5 мл ) халбагаар нэг удаа ууна. Халаагаагүй ногооны салат, тараг , сүүнд дээрхи хэмжээгээр хольж хэрэглэх боломжтой.

    Ач тус:

    • Холестериний хэмжээг бууруулж зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
    • Судасны хананы уян хатан байдлыг сайжруулж зүрхний шигдээс, тархинд цус харвахаас урьдчилан сэргийлнэ
    • Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
    • Нүдний харааны үйл ажиллагааг сайжруулж тогтворжуулна
    • Үрэвслийн гаралтай төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ
    • Уураг тархины үйл ажиллагааг дэмжинэ
    • Ургамалын эслэгүүд нь хоол боловсруулах замын  эрхтэнүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй нөлөөлж  дэмжлэг үзүүлнэ
    • SDG лигнанууд нь дааврын гаралтай хавдрын эсрэг үйлчлэлтэй
    • Үс , хумсыг тэжээж бат бэх өнгөлөг байлгана
    Тэжээлийн найрлага  Supplement facts
    Тэжээллэг чанар : 100 гр                                                       Илчлэг                884 ккал Nutritional value per : 100 gr                                                Calories               884 Kcal
    Нийт тосны хүчил Total fatty acids 100 % 100 %
    Ханасан тосны хүчил Saturated fatty acids 9,88 % 9,88 %
    Ханаагүй тосны поли хүчил Polyunsaturated fatty acids 73,7 % 73,7 %
    Тосны хүчил Monounsaturated fatty acids (cis -Oleic acid) 16,1 % 16,1 %
    Транс тосны хүчил Trans-fatty acids < 0,10 % < 0,10 %
    Омега-3 буюу альфа линолений хүчил Omega -3 or  α - linolenic acid 59,3 % 59,3 %
    Омега – 6 буюу линолын хүчил Omega - 6 or  cis- linoleic acid 14,4 % 14,4 %
    Витамин А Vitamin A 0,10 микрограмм 0,10 µg
    α – Витамин Е α – Vitamin E 2,28 милиграм 2,28 mg
    Өдөрт хоол хүнсээр авах хэмжээг 2000 калори хэрэглэх хэрэгцээнд суурилан тооцов. Percent Daily Values(DV) are based on a 2000  calorie diet.

    Зохиогч: Шинэ ангирт ХХК
    Вэб сайт: Deegii Tumen , Shine Angirt LL /Facebook хаяг/
    Утас: 99116340 , 88187943,99085020 ,99291054
    Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн хойт талын Галерей худалдааны төвийн 2 давхарт байрлах Монгол бүтээгдэхүүнүүдийн дэлгүүрт Маалингын багц бүтээгдэхүүнийг
    3
    (1)

    Маалингын үр

    25,000 ₮

    Маалинга буюу “Linium usitatissimum нь латин хэлэнд “Most useful – “хамгийн их ашиг тустай “ гэсэн агуулгатай  үг бөгөөд  хүн төрөлхтөн  5 мянган  жилийн урьдаас  түүний эмчилгээ , тэжээлийн ашигт шинж чанаруудыг мэдэж өргөнөөр  ашиглаж ирсэн юм.  Манай компани 2016-2020 онуудад Монгол оронд дээрхи ургамалыг тарималжуулан түүний  үр, тос ба тосыг нь ялгаж авсан үрийн үлдэгдлийг  нунтаглан савлаж  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /гурил/ байдлаар ард түмнийхээ эрүүл мэндийн үйлсэд  өргөн барьж байна.

    Маалингын үрийн ашиг тус :

    Маалингын үр нь ургамалын эслэг,  SDG лигнанууд , альфа-линолений ханаагүй тосны хүчил Омега-3 ба уураг, А , Е, B-ийн бүлгийн  витаминууд зэрэг олон төрлийн витаминууд, кальци , төмөр, магни , цайр, зэс, кали, натри, хром, селен, фолийн хүчил зэрэг хүний биед хамгийн их ач тустай элементүүд , нэгдлүүдийн үнэт эх үүсвэр юм.

    Маалингын үрэнд их хэмжээгээр агуулагдаж буй ургамалын эслэг нь хүний биеийн хоол боловсруулах замын эрхтэнүүдийн үйл ажиллагааг хэвийн үйлчилгээнд байлгах  болон  өөх тосыг шаардлагатай түвшинд тогтвортой хадгалахад чухал ач холбогдолтой .

    Сүүлийн жилүүдэд  олон оронд маалингын тосонд агуулагдаж буй SDG лигнануудын талаархи судалгааны ажлууд маш эрчимтэй хийгдсэний үр дүнд  ургамалын гаралтай эдгээр фитоэстрогенууд нь дааврын  хамааралтай (хөхний, савны , бамбай булчирхайн ба шулуун гэдэсний зэрэг) зарим төрлийн хавдрын эсүүдийн эсрэг үйлчлэх чадвартайгаас   гадна антиоксидант шинж чанар маш өндөр болох нь тогтоогдоод байна.

    Альфа-линолений ханаагүй тосны хүчил Омега-3 нь зүрх-судасны эрхтэний үйл ажиллагааг дэмжих ба  үс, арьс ба хумсыг өнгөлөг, эрүүл байлгахад чухал үүрэгтэй .

    Маалингын үр нь уургийн тэжээллэг чанараараа (цэвэр казейны уураг  100 оноо ) 92 оноогоор үнэлэгддэг. Түүний уургийн найрлаганд бүх  төрлийн  үл орлогдох чухал амин хүчлүүд агуулагддаг.

    Шинэ зуун гарсанаас хойш маалингын үр нь хүний эрүүл хооллолтонд чухал үүрэг гүйцэтгэж олон төрлийн өвчнөөс  урьдчилан сэргийлэх   эрүүл амьдралын дэглэмд  өргөн хэмжээгээр ашиглах болсон байна . Манай орны хувьд хүн амын нас баралтын  шалтгаануудын  дотор зүрх судасны өвчин эхний байранд  орж байгаа бөгөөд  эх орны хөрсөнд,  экологийн цэвэр орчинд ургуулан гаргаж авсан тосны маалингын ургамалын үр ба тосыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хүн амын хүнсний хэрэгцээнд тогтмол хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх , түүний дотор зүрх судасны өвчлөлтийг 40 хүртэл хувиар бууруулах  чухал  ач  холбогдолтой  юм.

    Хэрэглэх заавар: Өдөр бүр 2-3 хоолны халбага . Мөн дангаар нь буюу бусад ургамалын үрнүүдийн хамт , тараг, жимсний шүүс , чанамал ба бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд хольж хэрэглэхээс гадна нарийн боов, талхны төрлийн жигнэмэг бүтээгдэхүүнүүдэд нэмэлт байдлаар ашиглах боломжтой.

    Савны амыг онгойлгосноос хойш хөргөгчид хадгална.  Гэрэл ба  агаар үл нэвтрэх давхар хамгаалалт бүхий уут нь тухайн бүтээгдэхүүнд  буй ашигт бүрдэлүүдийн тэжээллэг шинж чанаруудыг хадгалах ба удаан хугацаагаар хэвийн , шинээрээ  байлгахад туслана.  Хадгалахын тулд  савнаас агаарыг шахаж гаргасны дараа   амсарыг нь сайн хааж өгнө. Савыг онгойлгосноос хойш 3-4 сарын дотор гүйцэд хэрэглэж дуусгах нь чухал. Хадгалалтын хугацааг уртасгахын тулд хөлдөөж хадгалах боломжтой.

    Тэжээлийн найрлага       Supplement facts Хэрэглэх хэмжээ 2 хоолны халбага (14 грам) / Serving Size 2 Tbsp (14g) Нийт хэрэглэгдэх хэмжээ / Serving per Container 70-72                                            1000 гр савлахад 70-72                                             250 гр савлахад 17-18
    Нэг удаад хэрэглэх хэмжээ                         Өдөрт хоол хүнсээр авах хэмжээний хувь,% Ammount per Serving                                                          % Daily Value
    Илчлэг / Calories     70,5  калори/ Calories  
    Өөх тосноос авах илчлэг / Calories from Fat    55 калори/ Calories  
    Нийт өөх тос  6 гр/ Total Fat 6g                                                              9%
    Ханасан өөх тос 0,5 гр / Saturated Fat 0,5 g                                              3%
    Тосны ханаагүй полихүчил 4 гр / Folyunsaturated Fat 4g                           ↑
    Тосны ханаагүй моно хүчил 1 гр / Monounsaturated Fat 1g                     ↑
    Нийт нүүрс ус 4 гр / Total Carbohydrate 4g                                             1%
    Ургамалын эслэг 4,71 гр / Dietary Fiber 4,71 g                                            18,84%    
    Уураг 2,97 гр/ Protein 2,97 g                                                                                          
    Кальци 28,9 мгр  / Calcium 28,9 mg                                                           3,4%
    Төмөр 1,2 мгр / Iron 1,2 mg                                                                       5,2%
    Магни 55 мгр / Magnesuim 55mg                                                              13,8%
      Натри 6 мгр / Sodium 6 mg                                                            lеss than 1%
    Омега – 3 (альфа линолений хүчил) 3,6 гр                                               188% Omega – 3 (alpha – linolenic acid ALA) 3,6 g
    Омега-6 (линолийн хүчил ) 0,5 гр                                                                     ↑ Omega-6 (linoleic acid LA) 0,5 g                                                            
    Омега-9 (тосны хүчил) 0,6 гр Omega-9(oleic acid OA) 0,6 g                                                                           ↑                                                   
    Лигнанууд 96 мг / Lignans (SDG) 96 mg                                                         ↑
    *Өдөрт хоол хүнсээр авах хэмжээг 2000 калори хэрэглэх хэрэгцээнд суурилан тооцов. * Percent Daily Values(DV) are based on a 2000  calorie diet. Өдрийн норм тодорхойлогдоогүй. ↑ Daily Value not established

    Зохиогч: Шинэ ангирт ХХК
    Вэб сайт: Deegii Tumen , Shine Angirt LL /Facebook хаяг/
    Утас: 99116340 , 88187943,99085020 ,99291054
    Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн хойт талын Галерей худалдааны төвийн 2 давхарт байрлах Монгол бүтээгдэхүүнүүдийн дэлгүүрт Маалингын багц бүтээгдэхүүнийг
    5
    (1)